Путиныг сорьсон 36 цаг

Хуучирсан мэдээ: 2023.06.26-нд нийтлэгдсэн

Путиныг сорьсон 36 цаг

Путиныг сорьсон 36 цаг

ОХУ-д өнгөрсөн амралтын өдрүүдээр богино хугацааны  зэвсэгт бослого гарлаа. Вагнер хөлсний цэргийн байгууллагын удирдагч Евгений Пригожин тэргүүтэй олон мянган дайчид  36 цагийн турш эмх замбараагүй байдал үүсгэж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэглэмд ноцтой аюул заналхийлэв.

Оросын хоёр хотын цэргийн гол объектуудыг Вагнерын цэргүүд эзлэн авсан гэж мэдэгдсэний дараа Москвагийн гудамжинд хүнд зэвсэглэсэн цэргүүд байршиж, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг сануулсан.

Гэхдээ Пригожин Кремльтэй тохиролцоонд хүрснээр Москвад мөргөлдөөн гарсангүй.

Кремль Ням гаригт бослогыг зогсоох тохиролцоонд хүрч, Пригожин хөрш зэргэлдээ Беларусь руу явж, Вагнерын дайчид жагсаалаасаа буцаж байна гэж мэдэгдэв. “Вагнерын дайчид ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй бөгөөд Кремль "(Вагнерын) баатарлаг үйлсийг үргэлж хүндэтгэсээр ирсэн" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн. Путины хэлснээр эх орноосоо урваж, ар нуруунаас хутгалсан Пригожинд ямар хариуцлага хүлээлгэхийг асуухад “Түүнд эрүүгийн хэрэг тохохгүй. Тэр Беларусь руу явсан” гэж Песков хариулжээ. Өмнөхөн нь Путин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “бослого гаргасан хүн бүр хуулийн хариуцлага хүлээнэ” гэдгийг мэдэгдэж, Пригожинийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж байсан.

 

Гэхдээ Пригожинтой тохиролцоогүй бол зэвсэги бослого нь ОХУ-ыг иргэний дайны хямрал руу түлхэж, Украин дахь дайны хүчин чармайлтыг тогтворгүй болгох аюул заналхийлж байв. Харин уг заналхийллийг Кремль гайхалтайгаар давж гарлаа гэж ажиглагчид дүгнэж байна.

Харин Кремлийн үнэнч холбоотон Чечений удирдагч Рамзан Кадыров Пригожины үйлдлийг буруушааж, "цус урсч магадгүй" гэж сүржигнэсэн. Тэрбээр  "Нэг хүний ​​бардам зан нь ийм аюултай үр дагаварт хүргэж, олон тооны хүмүүсийг мөргөлдөөнд оруулж болзошгүй" гэж байв.

Эцэст нь иргэний дайны аюул нь тус улсыг болон Путины дэглэмийг Ням гаригт хоёр өдрийн өмнөхөөс тэс өөр байдалд оруулав. Орос улс дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийг эзэмшиж байгаа тул тогтворгүй байдал бусад улс орнуудад ч аюул заналхийлнэ. Тиймээс яаралтай уулзалт, өндөр түвшний яриа хэлэлцээг хийхэд хүргэж байна.

БОСЛОГО ДАРАГДСАН Ч ПУТИНЫ ДЭГЛЭМИЙГ СУЛРУУЛСАН

Путин 2000 онд ерөнхийлөгч болсноосоо хойш засгийн эрхийг барьж буй бөгөөд түүний засаглал нь ЗХУ-ын коммунист удирдагч Иосиф Сталины дараа хоёрдугаарт бичигдэх нэр хүндийг бий болсон юм.

Гэвч Путиныг шүүмжилсэн хүмүүсийн учир битүүлэг үхлүүд, Украины дайныг эсэргүүцэгчид  Кремлийн дэглэмд үүссэн ан цавыг илтгэж байна. Вагнерын бослого бол удаан хугацаанд дарагдсан эсэргүүцлийн илрэл, Путины сул талыг харуулж байна гэж ажиглагчид дүгнэв.

“Путин сул дорой болсон нь илт байна” гэж АНУ-д төвтэй Маккейн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эвелин Фаркас хэлэв. Энэ хямралыг Путин шүүмжлэгчид эсвэл Кремль доторх өрсөлдөгчдийн хувьд боломж гэж үзэж болно гэж тэрбээр дүгнэжээ.

Олон улсын зарим ажиглагчид Оросын армийн чадавхи суларч байгааг онцолсон. Ялангуяа шуурхай, нэгдмэл стратеги байхгүй байгаа нь бослогод хэрхэн хариу үйлдэл үзүүлснээс харагджээ.

Одоо Путин Оросын иргэд, олон нийтийн сэтгэл хөдлөлтэй тэмцэх шаардлагатай болно. Украины дайнд иргэдийн дэмжлэг өндөр хэвээр байгаа ч энэ оны эхээр зарим оросуудын дунд үзэл бодлын зөочилдөөн, хагарал ажиглагдаж эхэлжээ. Украин сөрөг довтолгоогоо эхлүүлснээр Оросын нутаг дэвсгэрт дайн ирсэн. ОХУ-ын Белгород мужид өнгөрсөн тавдугаар сард Путиныг эсэргүүцсэн Оросын иргэд үймээн гаргасан бол Кремль дроны халдлагад  өртсөн.

Пригожин болон түүний цэргүүд Оросын Ростов-на-Дону хотын цэргийн гол байгууламжийг эзлээд хотоос гарахаар бэлтгэж байх үед оршин суугч Вагнерын босстой гар барьж,  хөгжөөн дэмжсэн нь “CNN”-ий зураглаачийн дуранд буужээ. Ростов-на-Дону бол Оросын өмнөд цэргийн тойргийн төв байр байрладаг ложистикийн болон стратегийн ач холбогдолтой бүс нутгийн чухал хот юм.

Хойд зүгт Воронежийн амбан захирагч Ням гаригт  Вагнерын ангиуд Москваг чиглэн бүс нутгийг дайран өнгөрсний дараа дайчид "тогтвортой бөгөөд осол авааргүй" явж байна гэж мэдэгдсэн.

АНУ-ын Үндэсний тагнуулын төлөөлөгчийн газрын интеграцчлалын дэд захирал асан Бет Саннер энэ үйл явдал нь Путиныг хяналтаа сэргээхийн тулд Орос дахь хэлмэгдүүлэлтээ хоёр дахин бууруулах шаардлагатай болж, Украин дахь дайныг үргэлжлүүлэхэд  олон улсын илүү хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэж үзэж байна.

ДЭЛХИЙ ДАХИН СЭРДХИЙСЭН

АНУ-ын дээд албан тушаалтны хэлснээр, Украины түрэмгийлэл зогсонги байдалд орсон тул Вагнер бүлэглэл болон Оросын засгийн газрын хооронд эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл өрнөнө гэж АНУ-ын тагнуулын албаныхан өнгөрсөн жил таамаглаж байсан. Тэд Пригожин зэвсэг, сум цуглуулах зэрэг томоохон сорилтод бэлтгэж байгааг ч ажиглан мэдэж байв. Гэвч тэд Пригожинийг Ростов муж руу дайрна гэж төсөөлөөгүй бөгөөд бослого маш хурдан өрнөж, АНУ болон Европын албаныхныг сэрэмжлүүлсэн гэж эх сурвалжууд хэлэв.

АНУ-ын албаны хүмүүс Баасан гаригийн орой яаралтай хурал зарлаж, үйл явдлыг үнэлж дүгнэсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Бямба гаригт Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, Европын холбооны төлөөлөгч нартай утсаар ярилцжээ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстаны ерөнхийлөгч Ням гаригт Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааныг хийхээр төлөвлөсөн. Тус зөвлөл нь бослогын улмаас Казахстаны иргэд болон эдийн засагт нөлөөлж болзошгүй аливаа "боломжтой сөрөг үр дагаврыг" арилгах төлөвлөгөө боловсруулна гэж ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэв. Энэ мэтээр Оросын ойролцоох улсууд ч мөн хилийн хамгаалалтаа чангатгасан байна.

Энэ бослого мөн Оросын цөмийн чадавхи болон түүнийг ашиглахад Путинд юу түлхэц болох талаар олон улсын анхаарлыг татав. Цөмийн зэвсэг хэрэглэх тухай асуулт   Украины дайн эхэлснээс хойш тувт яригдаж буй. Путин цөмийн зэвсгийг удаа дараа онцолж, энэ оны эхээр Москвагийн хамгийн ойрын холбоотнуудын нэг болох Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгээ хадгална гэдгээ зарласан.

АНУ-ын батлан хамгаалахын хоёр албан тушаалтан CNN-д хэлэхдээ, бослого гарснаас хойш Оросын цөмийн төлөв байдалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж