ЭЕШ-ын дүнд гомдолтой сурагчид шалгуулж болно

ЭЕШ-ын дүнд гомдолтой сурагчид шалгуулж болно

ЭЕШ-ын дүнд гомдолтой сурагчид шалгуулж болно

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 34432 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлж, 47 байранд хуваарилж авсан. Нийт шалгуулагчдаас дүн оноондоо сэтгэл ханамжгүй байгаа 200 орчим сурагч БҮТ-д өргөдөл гаргасан байна.

Хэрэв дүндээ сэтгэл ханамжгүй бол шалгалтын материалаа талуудын оролцоотой дахин хянуулах боломжтой бөгөөд сурагч, гэр бүлийнхний төлөөлөл, багш, БҮТ-ийнхөн оролцож тестийг нь шалгах аж.

ОНОО НЬ БУРУУ ГАРСАН ШАЛГУУЛАГЧ ОДООГООР БАЙХГҮЙ

Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат “Энэ жил 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангийг сурч, төгсч байна. Өмнөх онд төгссөн 4000 гаруй шалгуулагч байгаа. Нийт шалгуулагчийн ихэнх буюу 23 мянга орчим нь математикийн хичээлийг сонгосон.

Олон хүүхэд дунд дүн оноо ахиу авахаар журам зөрчсөн тохиолдол мэр сэр гардаг. Жил бүр тест даалгавар задарсан гэх мэдээлэл цацагддаг. Албан ёсоор хэлэхэд 2007 оноос хойш шалгалтын материал задарч байсан тохиолдол огт байхгүй.

Мөн дүндээ сэтгэл ханамжгүй байгаа сурагчид хүсэлтээ өгч хянуулах бүрэн боломжтой. Гэхдээ одоогоор дүн оноо нь буруу гарсан нэг ч шалгуулагч байхгүй.

Харин материал задарсан гэх асуудал нь журам зөрчиж гар утастай орсон хүүхэд шалгалтын материалын зургийг дарсан нь ЭЕШ-ын өмнө задарсан юм шиг буруу ойлголтыг өгдөг. Энэ жил гар утас, ухаалаг цаг авч орохгүй байх тал дээр онцгойлон анхаарч байгаа. Хэрэв журам зөрчвөл шалгалтын дүн оноог хүчингүй болгож, их сургуульд энэ жил элсэх боломжгүй байх арга  хэмжээг авна” гэж мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-25 213.87.134.154

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж