Циркийн ойролцоох сүлжээ дэлгүүрт дэлбэрэлт болж, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн Баасан гаригт /2023.06.23/ 13:00 цагийн үед дэлгүүрт гал гарч хүмүүс эндсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай бүрэлдэхүүн ажилласан бөгөөд шалтгаан нөхцлийг тодорхойлох Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна.
Мэдээллийг тодруулахад "Баасан гаригийн 12:33 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо "Далай ээж" захад гал гараад байна гэх дуудлагаар Гал түймэр унтраах 10 дугаар ангийн тасаг очиход "Миний сүлжээ" дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системын доор хөргөгчний пирон шатаж байсныг унтраасан. Гал түймэрт "Миний сүлжээ" дэлгүүрийн гурван ажилтан түлэгдсэнийг 103-т хүлээлгэн өгсөн" гэв.
Галд өртсөн иргэдийн биеийн байдлыг тодруулахад "Хоёр иргэн нас барж, нэг хүний биеийн байдал маш хүнд байна" гэв. Нэг иргэний түлэгдлийн зэрэг өндөр бөгөөд биеийн байдал нь маш хүнд хэвээр байгаа аж.
Холбоотой мэдээ