Наадам үзэх жуулчдын тасалбарын захиалгыг 30-ныг дуустал авна

Наадам үзэх жуулчдын тасалбарын захиалгыг 30-ныг дуустал авна

Наадам үзэх жуулчдын тасалбарын захиалгыг 30-ныг дуустал авна

Үндэсний их баяр наадам үзэж, сонирхох гадаад, дотоодын иргэдийн дунд тасалбар эрэлт ихтэй байдаг. Хэдийгээр энэ жилийн тасалбар худалдаанд хараахан гараагүй байгаа ч хүмүүс аль хэдийнэ сураглаад эхэлжээ. Тиймээс энэ талаар Аялал жуулчлалын холбооноос тодрууллаа.

Монгол аялал жуулчлалын холбооноос өгсөн мэдээллээр"Үндэсний их баяр наадмын суудал хуваарилалтын асуудлаар МУ-ын шадар сайдад МАЖХолбоо албан хүсэлт хүргүүлсэн. Хариу нь хараахан ирээгүй байна.

Шадар сайдын дэргэдэх ажлын хэсэгтэй холбогдож тасалбарын талаарх мэдээллийг авсан. Энэ жил зочлох жилийн хүрээнд Монгол Улсад үндэсний их баяр наадмаар олон улсын зочид төлөөлөгч, гадаадын хөрөнгө оруулагчдын уулзалт зэрэг олон арга хэмжээ давхцаж байгаатай холбогдуулан зохицуулалт хийх шаардлагатай байгаа тул хараахан эцсийн шийдвэр гараагүй байна.

Энэ долоо хоногт шийдвэр  гарна” гэсэн хариуг өглөө.

Харин Нийслэлийн аялал жуулчлалын газраас асуухад “Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын info@tourism.ub.gov.mn цахим хаягаар авна. Мөн нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрны 501 тоот, хуучнаар Улаанбаатар банканд зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна” гэсэн юм.

НААДМЫН ТАСАЛБАРЫГ ЦАХИМААР ХУДАЛДАНА

Өнгөрсөн жилийн баяр наадмын тасалбарыг цахимаар худалдаалсан бөгөөд тасалбар борлуулалтын  захиалга цагийн дотор 100 хувь дүүрч байв. Улмаар шагийн үнэ тэнгэрт хадаж байсан. Энэ жил ч мөн энэ асуудал үүсч магадгүй гэдгийг иргэд цахим хуудастаа бичиж байна. Тиймээс  иргэдийн дунд эрэлт их үүсч, шагийн тасалбарын худалдаа цахим орчинд мөн ихэсч болзошгүй. 2022 оны тухайд сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй, олноор авах, хүргүүлэх зэргээс шалтгаалж тасалбарын үнэ харилцан адилгүй байсан.

Тухайлбал, сүүдрэвчтэй хос тасалбар өнгөрсөн наадмаар хүргэлтгүй очиж авах бол хамгийн хямд нь 250-300 мянган төгрөгт хүрсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-25 132.194.33.146

-tysgaarlagchb;

Avatar

Нэргүй 2023-06-25 132.194.33.146

-#;

Avatar

Нэргүй 2023-06-25 192.82.66.209

Цахимаар зүгээрштээ шударга асуудалгүй, харин худалдаа эхлэхэд ихэнх нь байхгүй болсон байсан шүү

Avatar

Нэргүй 2023-06-25 38.42.106.107

Цахимаар худалдна гэснээ биеэрээ очиж авах мавах болоод cолиороод явчдын. Ганц QR уншчих юм олдохгүй бнуу мaлнуудаа

Avatar

Нэргүй 2023-06-25 66.181.164.65

garchigtaigaa niitseegui niitlel ve, haana ymar bichig burduulj avahiin? ter ni todorhoigui bol yah gej iim garchig ugdiin

Avatar

Нэргүй 2023-06-25 213.87.134.154

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж