Заан цол хүртсэн бөхчүүдэд “жимни” автомашин бэлэглэнэ

Заан цол хүртсэн бөхчүүдэд “жимни” автомашин бэлэглэнэ

Заан цол хүртсэн бөхчүүдэд “жимни” автомашин бэлэглэнэ

Улсын наадамд тунаж заан цол хүртсэн бөх “жимни” автомашины эзэн болохыг Монголын бөхийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, энэ жил улсын наадамд долоо давж шинээр заан цол авсан бөхчүүдэд тус машиныг бэлэглэх аж.

МҮБХ-ноос гаргасан мэдэгдэлд, “Монгол Улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж корпораци “Аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь хамгийн зөв” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэдэг. Ийм учраас тус корпораци нь байгуулагдсан үеэсээ эхлэн Үндэсний бөхийн спортыг бодитой дэмжиж ирсэн байдаг. Тухайлбал, Бөхийн өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна “Баянзүрх хайрханы хишиг” барилдааныг нийт 14 жил ивээн тэтгэж хамтран зохион байгуулалцсаар ирсэн түүхтэй. Түүнчлэн тус корпораци нь сүүлийн хоёр жил дараалан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн уран мэхийг уралдуулан, хурд хүч, бяраа гайхуулан барилдаж, даван шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМНИ” автомашиныг бай шагнал болгон өгдөг уламжлалыг тогтоосон бөгөөд өмнөх жилүүдэд улсын гарди М.Бадарч, улсын заан М.Лхагвагэрэл нар энэхүү “ЗААН ЖИМНИ” автомашины эзэн болж байсан билээ.

Ийнхүү Бридж корпораци болон Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран энэхүү үйл ажиллагааны санамж бичгийг 2023 оны энэ сарын 20-ны өдөр Сузуки автомашины үзэсгэлэнгийн танхимд байгууллаа.

Тус санамж бичигт Бридж корпорацийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зуран баталгаажуулсан юм.

Энэ жил улсын наадмаар хаанахын хэний хүү долоогийн даваанд тунан барилдаж даван “Заан Жимни”-гийн эзэн болох бол оо? гэж үндэсний бөхөө шимтэн үзэгч Монгол түмэн маань таамаг дэвшүүлэн хүлээж суугаа нь гарцаагүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-25 66.181.166.196

Уг нь эднийг ингэж өөгшүүлэх хэрэггүй л юм байгаа юм, эд ямар улс орны хөгжилд нэмэр болж байгаа юу, хэний өмнө ямар гавьяа байгуулсан гэж машин бэлэглээд байгаагаа ч ойлгохгүй, бөхөөсөө доор тэнэгүүд бас байна аа, Бридж гээч газар тэгж их мөнгө нь илүүдээд байгаа бол арай өөр улс орны хөгжилд нэмэртэй, хэрэгтэй юманд тэр мөнгөө зарцуул, гахай тэжээж байхаар боловсрол, эрүүл мэндийн салбарынханд наадхаа өгөөч

Avatar

Зочин 2023-06-25 202.126.90.61

Бөх гэхээр ухаанаа алдчих юм Оюуны хөдөлмөрийг үнэлээч Энэ сайхан оюунлаг хүүхдүүдэд юу ч өгөхгүй юм Тэр том дуурийн дуучид балетын бүжигчин эрдэмтэд гээд машин байтугай юмаар шагнах алдартнууд мөн ч олон байна даа

Avatar

Зочин 2023-06-25 203.91.115.49

Орос дүрмийг больё. Зүгээр л Бриж шүү дээ. Монголчууд зөөлөн ж-г тусгайлсан галиггүйгээр дуудаж чадна.

Avatar

Нэргүй 2023-06-25 66.181.160.42

тэгж байхын оронд новшнууд аа цэцэрлэг сургуульд ядаж өрхийн эмнэлэг рүү тэр шагналын мөнгө машин тэргээ оруулалдаа нийгэм улс оронд хэрэгтэй зүйлд зарцуулалт хийлдээ бөхчинд машин байр өглөө гээд улсад ямар үр ашигтай өгөөжтэй юм бэ эргүүнүүд ээ

Avatar

Зочин 2023-06-25 192.82.88.226

Юу бүтээсэн гэж шагнаж байгаа юм. Ядуугаа мэдэхгүй байж. Шагнал эзнээ олсонгүй. Тэрний оронд улсад ашигтай старт апуудад хөрөнгө оруулалт хийгээч.

Avatar

Нэргүй 2023-06-25 192.82.75.187

Машины тоо нэмэгдээд л нэг машинтай байсан бол 2 машинтай болох нээ.Машингүй бөх байхгүй ш дээ

Avatar

зочин 2023-06-25 66.181.166.196

Уг нь эдэнд скуутер л байхад болох юм байгаа юм ш дээ

Avatar

Зочин 2023-06-25 103.57.92.46

Тав давсан бөхчүүдэд Линкольн ,Додлоо давсан бөхчүүдэд Военг 737-8 онгоц бэлэглээчээ. Түрүүлсэн бөхөд нь Аэробус 380 онгоцыг бэлэглэе ээ. Бөхөөр Монгол хөгжинө шүү дээ. Бөхчүүдийг л шагнаад байвал Дэлхийн хамгийн хөгжилтэй улс болно оо.

Avatar

Нэргүй 2023-06-25 213.87.134.154

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-25 202.179.27.218

найрааны бөхчүүдийг шагнаж байхаар шатрын дэлхийн аварга, ой тогтоолтын аварга нтр ээ шагнаач

Avatar

Нэргүй 2023-06-25 73.223.67.162

Ингэж шагнах нь солиорол

Avatar

зочин 2023-06-25 103.140.10.214

дарга нарын хөрөнгийг хамгаалдаг болохоор тэр биү

Avatar

ЗОЧИН 2023-06-25 202.9.46.148

урлагийнхан концерт тоглодог шиг бөхчүүд зүгээр л ажлаа хийж байгаа хүмүүс шүү дээ. найрааны бөхчүүдийг ингэж даврааж болохгүй. харин энэ машинаа сумын эмнэгт өгвөл буян болно.

Avatar

Нэргүй 2023-06-25 192.82.73.210

Яанаа, энэ жил 3 бөх шинээр заан болох магадлалтай байгаа. Бридж компани том шатах нээ

Avatar

Зочин 2023-06-25 202.9.41.21

Зөвхөн тунаж барилдаад шинээр заан цол авч байгаа нэг л бөхөд олгодог ш дээ. Энэ нэг сэтгүүлч нэртэй оюуны олгой толгойтой юм галзуу хүний өдрийн тэмдэглэл хүн уншаад ойлгохын аргагүй эргүү юм бичиж.

Avatar

Иргэн 2023-06-25 122.201.22.210

эднийг / бөхчүүд/ одоо юу хийж бүтээсэн, юу хийж бүтээнэ гэж ингээд бдгийн болоо, бүр гайхаад байхын, ганц тоосго өргөхгүй хүнд яагаад ингээд өгөөд бдгийн бол доо…

Avatar

Зочин 2023-06-25 64.119.27.145

Юуг яаж юугаар дэмжих шагнаж урамшуулах нь тэр байгууллагын мэдэх хэрэг. Үндэсний бөх хөгжсөний үрд бид бөхөөр дэлхий дахинд тодорхой амжилт гаргаж улсынхаа нэрийг дуурсгаж байна. Дэлхий нийтэд чухал гэж үздэг иргэд өргөн сонирхдог спортын нэр сүрийг монголын гудамжний нэг бүдүүлэг этгээд гутааж чадахгүй

Avatar

ИРГЭН 2023-06-25 66.181.176.229

1 давсан цэргийн залуу бөхөд ПРИУС өгчихгүй дэ.

Avatar

Шүз 2023-06-25 159.223.64.234

Эргүү хүүрнүүдэд заавал өгөх ёстой юу ??

Avatar

Иргэн 2023-06-25 66.181.161.86

Начны найраа зааны найраагаар солигдох болжээ…

Avatar

Нэргүй 2023-06-25 202.9.46.63

Допингтой бүдүүн толгой цувдайнууд чинь Жимни дотор батгахгүй ээ, зайтайгаар нь яршиг ЗиЛ-130 өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж