Туркууд хамгийн олон цагаар ажиллажээ

Туркууд хамгийн олон цагаар ажиллажээ

Туркууд хамгийн олон цагаар ажиллажээ

Европын орнуудад долоо хоногт ажиллах дундаж цаг харилцан адилгүй байдаг. Хагас цагийн ажилчид ихтэй улс орнуудад ажлын цаг богиноссон хандлага ажиглагдаж байна. Covid-19 цар тахал зэргээс хамаараад сүүлийн жилүүдэд хүмүүсийн ажиллах хэв маяг өөрчлөгдсөн. Зарим компани алсаас ажиллах уян хатан сонголтыг санал болгодог болсон бол зарим нь ажлын дөрөв хоногийн хэдийнэ туршиж эхэлжээ. 

Европын холбооны орнуудын 20-64 насны хүмүүс өнгөрсөн онд долоо хоногт дунджаар 36.2 цаг ажилласаныг судалгаагаар тогтоосон. Энэ нь 2019 он буюу цар тахлын өмнөх үеэс 24 минутаар бага үзүүлэлт юм. Аль улс хамгийн урт болон богино цагаар ажиллаж байгааг харвал нидерландчууд долоо хоногт 32.4 цаг, румынчууд 39.7 цаг ажиллажээ. Судалгаанд 20-64 насны бүтэн болон хагас цагийн ажилчид хамрагдсан.

Тэгвэл туркууд хамгийн урт ажлын цагаар буюу долоо хоногт 42.9 цаг ажилласан гэх мэдээлэл байна. Туркийн араас Монтенегро 42.8 цаг, Серби 42.3 цаг ажилласнаар удаалжээ. Эдгээр нь долоо хоногт дунджаар 40 цагаас илүү ажилладаг улс орнууд юм.

Дээр дурдсанчлан, өнгөрсөн онд хамгийн богино цагаар ажилласан орнуудын жагсаалтыг Нидерланд тэргүүлсэн. Нидерландын дараа 33.7 цаг ажилласан австричууд, 34.1 цаг ажилласан норвегичууд тус тус оржээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Twshinjargal 2023-06-25 112.72.10.218

mongolchuud bid ihenh nl 70honogiin 6odor ajilldag tgd bvvr ogloo 8:30oroi12 1 hvrtel ajilldgshdee tsalin bol vneheer gomdmoor baidag…nemii geheer ashiggvi…baga baihar ajilchid oldhgvi…yaaj amidrandaaa ene mongoldooo.

Avatar

Нэргүй 2023-06-25 66.181.180.79

Монголд хуулиараа 7 хоногт 40 цаг ажиллах ёстой ч барилга, зарим үйлдвэр, уурхай, хувийн хэвшлийн компаниуд хагас сайны өдөр ажлуулдаг.

Avatar

Нэргүй 2023-06-25 213.87.134.154

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-25 202.126.90.89

Монголд 7 хоногт 40-50 цаг ажиллаад бүгдээрээ улных болчоод байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж