Хамтын тэтгэврийг 20-оос доошгүй жил хамтдаа амьдарсан иргэнд олгоно

Хуучирсан мэдээ: 2023.06.25-нд нийтлэгдсэн

Хамтын тэтгэврийг 20-оос доошгүй жил хамтдаа амьдарсан иргэнд олгоно

Хамтын тэтгэврийг 20-оос доошгүй жил хамтдаа амьдарсан иргэнд олгоно

Эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд үлдсэнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгодог байх ёстой гэх асуудал олон жил яригдаж ирсэн. Харин энэ асуудлыг Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөлд тусгаад буй.

Хуулийн төсөлд 10-аас доошгүй жил хамт амьдарсан тохиолдолд тэтгэврийнх нь 20 хувийг олгодог байх зохицуулалт туссан байв. Харин УИХ-аар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн С.Чинзориг “20-иос доошгүй жил хамт амьдарсан бол хамтын тэтгэврийн 20 хувийг олгоно” гэх санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээгээд байна. Өөрөөр хэлбэл, төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд дээрх саналд өөрчлөлт орохгүй энэ хэвээр батлагдвал Хамтын тэтгэврийг 20-оос доошгүй жил хамт амьдарсан иргэнд олгох зохицуулалт хуульчлагдах болж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
10
БурууБуруу
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж