Шаардлага хангасан 8 худалдан авагчтай гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.25-нд нийтлэгдсэн

Шаардлага хангасан 8 худалдан авагчтай гэрээ байгуулжээ

Шаардлага хангасан 8 худалдан авагчтай гэрээ байгуулжээ

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах ажлыг зохион байгуулахад найм дээр нь шаардлага хангасан санал ирж, гэрээ байгуулжээ. Нийт 2.5 тэрбум төгрөгийн шаардлага хангасан санал ирсэн гэдгийг Хөгжлийн банкнаас мэдэгдэв. Эдгээр үл хөдлөх хөрөнгийг бэлэн мөнгөөр худалдаж байгаа.

Хөгжлийн банкны хувьд эхний удаад 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах зарыг зургадугаар сарын  2-нд www.dbm.mn цахим хуудсанд байршуулж, зургадугаар сарын 15-наас худалдан борлуулах санал авч эхэлсэн юм. Улмаар санал авах хугацаа дуусч, саналыг нэгтгэхэд шаардлага хангасан хүсэлт нь найм байжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж