"Пёньяныг дарамтлуулах гэсэн нь аюултай ноёрхогч сэтгэлгээ"

Хуучирсан мэдээ: 2023.06.25-нд нийтлэгдсэн

"Пёньяныг дарамтлуулах гэсэн нь аюултай ноёрхогч сэтгэлгээ"

"Пёньяныг дарамтлуулах гэсэн нь аюултай ноёрхогч сэтгэлгээ"

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зургадугаар сарын 18-нд Бээжинд айлчилсан. Тэрбээр айлчлалынхаа үр дүнгийн талаар Өмнөд Солонгосын холбоотнуудтайгаа ярилцахыг хүссэн гэж Сөүлийн Гадаад хэргийн яам өчигдөр /2023.06.24/ мэдэгдэв. Блинкений айлчлалын үеэр хоёр тал зөрчилдөхгүйн тулд ширүүн өрсөлдөөнөө тогтворжуулахаар тохирсон ч томоохон амжилт гаргаагүй гэж ажиглагчид дүгнэсэн.

Тэгвэл Блинкен Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жинд хэлэхдээ "Хятадын талтай шударга, бодитой, бүтээлч яриа өрнүүлсэн. Энэ талаараа аль болох нарийн дэлгэрэнгүй ярилцмаар байна" гэжээ.

Мөн Блинкен, Пак нар Хойд Солонгосын өдөөн хатгалгыг зогсоохын тулд Хятадын оролцоо хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Гэвч Пёньянд дарамт үзүүлэхийн тулд Хятадыг ашиглана гэсэн энэ санааг Хойд Солонгосын тал шүүмжлэлтэй хүлээж авлаа. Түүнчлэн АНУ-ын аливаа цэргийн ажиллагааны хариуд илүү түрэмгий хариу арга хэмжээ авна гэж анхааруулсныг "KCNA" агентлаг мэдээлэв. Хятадаар Пёньяныг дарамтлуулах гэсэн нь аюултай ноёрхогч сэтгэлгээ гэж тэд үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж