Хойд Солонгосын Хесан хотод 2022 онд нэгэн цагдаа жолоочийг түр саатуулсан. Жолооч бичиг баримтгүй явж байсан тул цагдаа түүнээс авлига нэхсэн байна. Тухайн жолоочийг хоёр цаг саатуулсны эцэст нөхцөл байдал буруугаар эргэжээ. Тодруулбал, жолооч цагдааг ухаангүй болтол нь зодсон тухай "Чөлөөт Ази" радиогоор ярив. Тус радиогоор дэлгэсэн цуврал үйл явдлуудын зөвхөн нэг нь энэ юм.
Хойд Солонгосын эрх баригч анги болон энгийн иргэдийн амьдрал хоорондоо газар, тэнгэр шиг ялгаатай. Хоол хүнс, дэд бүтэц, цалин хөлсөөрөө Пёньян хамгийн хамгийн нь юм. Харин бусад газарт өдөр тутмын хэрэглээний зүйлс, тэр дундаа хоол хүнс олдоц муутай байдаг.
Тиймээс иргэн бүр давхар орлогын эх үүсвэртэй байхыг хичээж байна. Цагдаа нарын хувьд энэ нь хахууль болжээ. Хээл хахуулиар тогтохгүй иргэдийг доромжилж, хатуурхах нь хэрээс хэтрээд удсан аж. Тэд хэдэн арван жил ард түмнээс булаасан бол сүүлийн үед иргэдийн тэвчээр барагдаж эхлэв. Өнгөрсөн оны долдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд Рянганг мужид цагдаа нарын дарангуйллыг эсэргүүцсэн, тэднээс өс хонзон авсан хэрэг олон арав гарчээ.
Дарангуйлагч хууль сахиулагчдаасаа айхаа больсон хойд солонгосчууд бол Кимийн дэглэм дотроосоо ялзарч эхэлсний баталгаа юм. Цаашилбал, өргөн хүрээний бослогын эхлэл ч байж магадгүй ажээ.
Эх сурвалж: THE MIGHTY