Беларусийн Агаарын хүчний офицер, Украины Зэвсэгт хүчний Агаарын довтолгооны нэгдүгээр бие даасан ротын үүсгэн байгуулагч Валерий Сахащик "Вагнер"-ын бослогын үеэр видео мэдэгдэл хийжээ.
Тэрбээр беларусь цэргүүдэд хандаж "Маргааш юу болохыг бид мэдэхгүй. Магадгүй Пригожин ялж, Оросын хүн амын тал хувийг цэрэгт татаад, Украиныг бөмбөгдөж магадгүй. Бидний мэдэх өөр нэг зүйл бол Лукашенкогийн энэ олон жил баримталсан Оросыг дэмжигч зам бидний мухардалд хүргэсэн явдал. Бид одоо мухар зам гэсэн тэмдэглэгээтэй, хаалттай зам дээр зогсож байна. Тиймээс цаашид юу хийхээ хурдан шийдэх ёстой. Бид энэ түүхэн боломжийг ашиглаж, Европын цэцэглэн хөгжсөн орон болно. Эсвэл бүх зүйлээ алдаж, Бүгд найрамдах Беларусь улс гэдэг нэр зөвхөн номд л үлдэнэ. Юуны өмнө би Беларусийн цэргүүдэд хандмаар байна. Бидэнд найдах хүн байхгүй ч хамтдаа энэ бүхнийг даван туулах нь гарцаагүй. Брестийн 38-р бригад болон бусад цэргийн ангийн алба хаагчид бидэнтэй холбоотой байдаг. Бид ялах болно" гэж мэдэгдэл хийжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ