Японд хачигт халдвараар хүн нас барсан анхны тохиолдол гарав

Хуучирсан мэдээ: 2023.06.25-нд нийтлэгдсэн

Японд хачигт халдвараар хүн нас барсан анхны тохиолдол гарав

Японд хачигт халдвараар хүн нас барсан анхны тохиолдол гарав

Японы Ибараки мужид 70 гаруй насны эмэгтэй Оз вирусын халдвар авсныхаа дараа нас баржээ. Энэ нь хачигт халдвараас болж хүн нас барсан дэлхийн анхны тохиолдол болсон байж магадгүйг Японы эрх баригчид Баасан гаригт мэдэгдлээ.

Оз вирусийг Японд 2018 онд анх илрүүлжээ. Тодруулбал, баруун зүгийн Эхимэ мужаас олдсон "Amblyomma testudinarium" гэх хачигнаас вирусийг анх илрүүлсэн. Одоогоор Оз вирусийн эсрэг вакцин байхгүй. Хачигт хазуулсан тохиолдолд уг вирус дамжина. Мөн Чиба, Гифү, Миэ, Вакаяма, Ямагүчи, Ойта мужуудад зэрлэг сармагчин, гахай, буганаас эсрэг бие илэрсэн байна.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр талийгаач эмэгтэй 2022 оны зун халуурах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэгт хандсан байна. Түүнийг уушгины хатгалгаа туссан гэж оношилсон ч биеийн байдал нь улам дордож эмнэлэгт хэвтжээ. Тухайн үед түүний баруун гуянд шигдсэн хачигийг олсон байна. Тэрээр эмнэлэгт хэвтээд 26 хоногийн дараа зүрхний булчингийн үрэвслээр нас барсан.

Оз вирусийн халдвар авах нь үхэлд хүргэх албагүй ч шинж тэмдэг, аюулын талаар илүү их судалгаа хийх шаардлагатайг Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн мэдэгдэв. Мөн хачигт хазуулахгүйн тулд өвс ногоо ихтэй газраар явахдаа арьсаа аль болох далдлах хэрэгтэйг анхааруулжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж