Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд

НДШ-ИЙНХЭЭ 2 ХУВИЙГ ИПОТЕКИЙН УРЬДЧИЛГААНД АШИГЛАДАГ БОЛНО

УИХ дахь МАН-ын бүлэг зургадугаар сарын 19-ний хуралдаанаараа Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг хэлэлцэн, яаралтай батлах нь зүйтэй гэж үзжээ. Энэ асуудлаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.АНУЖИН:

-Засгийн газар 2023 оны нэгдүгээр сард Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг шинэчлэн найруулаад УИХ-д өргөн мэдүүлсэн. Ажлын хэсэг гарч, орон даяар танилцуулж, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ажил олгогчид, сайн дурын даатгуулагчид гээд нийгмийн бүх төлөөлөл оролцуулж, саналыг нь авсан. 30 орчим мянган иргэдээс санал авч, багцалсан.

Монгол Улсын хэмжээнд 223 мянга орчим малчин бий. Малчдын 20 гаруй хувь НДШ төлдөг. Хамрагдалт бага. Хэрвээ малчин өөрөө НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх юм бол төрөөс 50 хувийг нь төлж өгнө гэсэн чухал заалт оруулсан. Нэг талдаа сангийн бүрдүүлэлтийг дэмжих, олон тооны малчин иргэнийн ирээдүйн амьдралынхаа баталгааг хангах суурь заалт оруулсан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


Л.ЧИНБАТАД ХҮН АЛАХЫГ ЗАВДСАН ГЭХ ЗҮЙЛ АНГИАР ХЭРЭГ НЭЭЖЭЭ

Өнгөрөгч долоо хоногт "Гацуурт "компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймагт малчдыг машинаараа хөөж, амь насанд нь заналхийлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мөн түүнийг хил давж зугтсан талаарх мэдээлэл гарч буй. Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Түүнийг гурван зүйл ангиар шалгаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн  Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авчээ. Улмаар Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдэг мэдээллийг өглөө.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"МОНГОЛ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР 64 ОРНЫ СҮҮЛИЙН 3-Т ЭРЭМБЭЛЭГДСЭН"

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан-2023”-г танилцууллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга доктор П.ЦАГААН:

-Дэлхийн өрсөлдөх чадварын төв 35 дахь жилдээ “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-г боловсруулж байгаа. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон бол энэ жилийн тайланд Кувейт Уулс нэмэгдсэн. Харин Орос болон Украйн улсуудыг өмнөх жилийн адил оруулаагүй хэвээр байна. 2023 оны тайлангийн үр дүнгээс харахад: 

  •  Өрсөлдөх чадвар өндөр хамгийн сайн улсуудаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улс,
  •  Дани улс Улс чансааны тэргүүлэгч байр сууриа хадгалж, Ирланд Улс огцом дээшилж, долдугаар байрнаас хоёрдугаарт, Швейцар нэг байраар ухарч гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
  •  Өрсөлдөх чадвар хамгийн сул улсуудаар өмнөх жилийн адилаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улс нэрлэгдсэн,
  •  Зүүн Ази, Баруун Европ өрсөлдөх чадвар сайн, Хойд Америк тогтвортой, харин зүүн Европын өрсөлдөх чадвар ихээхэн буурсан,

Дэлхий дахиныг хамарсан улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явдлуудын өрнөл улс орнуудын өрсөлдөх чадварт нөлөөлж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


“III-Р АНГИАС АНГЛИ ХЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛ ЗААНА”

БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:

Гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудад авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарч байна. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүртээмжийг 90 хувьд хүргэсэн. Гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга удааширсан буюу түрээсийн байранд 11 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Жил бүр дунджаар 35 мянган хүүхэд сургуульд элсэн орж байна. Энэтэй уялдуулж нийслэл, томоохон аймгуудад зарим сургуульд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байна. Жилд дунджаар 20 сургууль ашиглалтад ороход шинээр сургуульд орох хүүхдүүдийн 40 орчим хувийг хангаж байгаа. Цаана нь 60 хувь нь үлдсэн буюу гурван ээлжийн сургуульд орох эрсдэлтэй. Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд 33 мянга гаруй суралцагч, 17 аймгийн 34 сургуульд 4300 гаруй хүүхэд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүссэн байна. Иймд бодлогын зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна.

Нэгдүгээрт, ачаалал ихтэй сургуулиудад шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа.

Сонгинохайрхан дүүргийн 12,62 дугаар сургууль Баянзүрх дүүрэгт байрлах цөөн тооны сургуулийн барилга олон жил дамнан баригдаж байна. Ямар ч байсан энэ сургуулийг хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулна.

Хоёрдугаарт, барилга худалдаж авч сургуулийн зориулалтаар ашиглах шийдвэр гарч байна. Гуравдугаарт, хамран сургах тойргийг шинэчилнэ. Нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх төлөвлөлтийг хийнэ.

Байнгын хороон дээр ярьсан санал хураалтыг англи хэлийг үндсэн гадаад хэл байна гэсэн заалтыг Засгийн газраас өргөн барьсан. УИХ-ын гишүүд санал гаргаж үндсэн гадаад хэлийг англи хэл гэхгүйгээр боловсролын сургалтын байгууллагын үндсэн гадаад хэлийг хөтөлбөрөөр шийдвэрлэнэ гэдэг зарчмын зөрүүтэй санал хураалт болж дэмжигдсэн байдаг.

Гэхдээ эцэслэж УИХ-ын чуулганаар шийдэгдэнэ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ДЭЛХИЙН ТОП 50 СУРГУУЛЬД СУРАЛЦАХААР БЗС-ГААС ЗЭЭЛ ХҮССЭН 50 ОЮУТАН ТОДРОВ

Дэлхийн топ 50 сургуульд суралцахаар урилга авсан 100 хүүхдээс 50-д нь Боловсролын зээлийн сан/БЗС/-гаас зээл олгох сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй явуулахаар бэлтгэл хангасан талаар Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын программ хангамжийн холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын программ хангамжийн холбооны гишүүн н.НЯМ-ЭРДЭНЭ:

-БЗС -гийн процесс олон нийтэд нээлттэй, шударга ойлгомжтой байхад анхаарч программыг боловсрууллаа.   Засгийн газраас тэргүүлэх  чиглэлийн мэргэжлийг тодорхойлохоос эхлээд тухайн суралцагч, сургуулиа амжилттай төгсч ирээд Монгол Улсад эргэн ажиллах, зэлээ эргэн төлөх, тогтмол хяналт хийх хүртэл бүтэн процессоор нь авч үзэж, дахин  загварчлалыг хийсэн.

Төрийн болон төрийн өмчит байгууллагын сургалтын тэтгэлэг зээл тусламжийг БЗС-даа төвлөрүүлж, нэгдсэн бодлогоор олгох болсон. Тиймээс зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар заавар зөвлөмжийг ойлгомжой байдлаар хүргэнэ.  Бүх тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлтийг нэгдсэн сувгаар хүлээн авч, хүний оролцоогүйгээр автоматжуулалтаар үнэлгээжүүлнэ. Өмнө нь хийдэг байсан эсээ болон ярилцлагын шатыг байхгүй болгож, суралцах чадварын үнэлгээ авч, шууд засалт хийснээр хүний оролцоогүй сонгон шалгаруулалт хийдэг болж байна.

Энэ нь олон нийтийн зүгээс тухайн сонгон шалгаруулалтад оролцож байгаа оролцогчдод шууд хяналт тавих боломжтой болгож байгаа юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-25 213.87.134.154

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж