Вагнер хувийн цэргийн байгууллага ОХУ-ын армийн эсрэг зэвсэгт бослого гаргасны дараа оросууд гадаад валют худалдан авах нь эрс өсчээ. Улмаар Оросын банкууд валютын ханшаа эрс нэмэгдүүлсэн байна.
Банкууд өнөөдөр ам.доллар, еврогийн ханшийг 90, 100 рубльд хүргэснээр рублийн ханш дайн эхэлснээс хойшхи хамгийн доод түвшинд хүрч унав.
Өглөө банкууд нээгдэх үед Оросын хамгийн том зээлдэгч Сбербанк рубль/доллартай харьцах ханшаа бараг 10 хувиар өсгөсөн тухай цахим хуудсандаа мэдээлжээ.
Холбоотой мэдээ