Нийслэлд зөвшөөрөлгүй 107 барилга байна

Нийслэлд зөвшөөрөлгүй 107 барилга байна

Нийслэлд зөвшөөрөлгүй 107 барилга байна

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байна. Эдгээрээс 49 нь газрын гэрчилгээтэй бол нэгийнх нь газрын гэрчилгээг цуцалжээ.  Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламын хэлснээр дээрх 107 блок барилгыг дөрөв ангилсан аж.

Нэгдүгээрт, барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй 17 иргэн, аж ахуйн нэгжийн 31 блок барилга байна.

Хоёрдугаарт, онцгой төвөгшилтэй буюу 17 давхар 51 метрээс дээш өндөртэй барьж байгаа гурван аж ахуйн нэгжийн 18 блок барилгыг БХБЯ руу албан хүсэлтээр шилжүүлж, шийдвэрлүүлэх саналтай байгаа юм.

Гуравдугаарт, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 21 аж ахуйн нэгжийн 48 блок барилга байна.

Дөрөвдүгээрт, барилга угсралтын ажил дуусаад, ашиглаж байгаа есөн аж ахуйн нэгжийн 10 блок барилга байгаа тул барилгын хийц, бүтэц, бат бэхийн байдалд шинжилгээ хийж, чанар, аюулгүй байдалд дүгнэлт гаргуулж, шийдвэр гаргуулах санал гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөвшөөрөлгүй .... 2023-06-24 150.129.142.45

Зөвшөөрөлгүй ч гэх шиг ямар ганц шөнийн дотор ТҮЦ авчираад тавьчихаа юу?Барьж эхлэхэд нь шалгадаг байцаагч ажилтан гэж байдаггүй юмуу

Avatar

Зочин 2023-06-24 202.126.88.156

Зөвшөөрөлгүы барилга барина гэж угаасаа байх боломжгүй зүйл.Барилга барих ажлын хашаа барингуут л асуудал босоод ирнэ. Тэр олон зөвшөөрөл шалгалтын хаагуур өнгөрөх вэ? Энэ бол цэвэр хуйвөлдаан.Хот маань эзэнгүй байгаагийн баталгаа. Толгойтой нь ярьж сурах хэрэгтэй. Энэ Сум бол юу ч хийж яалахгүй хог доо. Хөөгөөд байхөд ядөхгүй ичиж үх!!!

Avatar

Нэргүй 2023-06-24 192.82.72.194

"Азийн цагаан дагина" маань ачаагаа даахгүй нуруугүй болсон морь шиг болжээ. ямар ч барилга барих зөвшөөрөл бүү өг. Орон нутаг руугаа чиглэсэн бодлогоо илүү нэмэх хэрэгтэй байна шүү. Аймаг сумдын засаг дарга нар нутгаасаа их дээд сургуульд элсээд төгссөн оюутнуудаа буцааж ажиллуулах гэрээ хийх. төгсөнгүүтээ аав ээжийнхээ малыг заруулж шинэ байр машин аваад хотын ажилгүйчүүдийн тоог нэмээд суудаг юм бишүү

Avatar

Зочмн 2023-06-24 75.46.144.254

Сүхбаатар дүүргийн 5-р хороонд 6-р сургуулийн хүүхдүүд, ойролцоо байруудын оршин суугчдын нарыг халхалж тус 6-р сургуулийн эзэмшлийн газрыг оруулан сантехник, үерийн усны хамгаалалт бүхий инженерийн байгууламж дээр баригдаж буй ойр орчимдоо машин тавих газаргүй, хүүхдийн тоглоомын талбайгүй Барилгын тухай хууль, бусад дүрэм журмыг бүгдийг нь зөрчсөн Авзага трейд ХХК-ийн СБД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 4 давхар барилгыг нураах хэрэгтэй‼️

Avatar

зочин 2023-06-24 64.119.20.137

НУРААГААЧ

Avatar

Нэргүй 2023-06-24 66.181.179.171

Сансарын И Мартын баруун талд Сэлбэ голд тулгаж барьж дуусаж байгаа Чойжилсүрэнгийн.Хурд группын барьж байгаа тус бүр нь 28 давхар 8 н блок зөвшөөрөлгүй барилгууд МАН н сонгуулийн санхүүжилт шүү

Avatar

Нэргүй 2023-06-24 66.181.182.18

Эдгээр барилгуудаа ил тод зарлаач, сүүлд нь иргэд авсанаараа хохироод үлддэг. төрийн зүгээс мэдсээр байж зарлаж мэдээлээгүйгээс хохирсон иргэдийн төлбөрийг дараа төр хариуцах уу?

Avatar

Нэргүй 2023-06-24 213.87.152.88

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-24 202.126.88.173

Sumiyagiin ued suirch baina doo. B

Avatar

Иргэн 2023-06-24 66.181.161.86

Хуульгүй орчин , авлигын нийгэм байгуулж байгаа нь бодлогогүй ,мэдлэггүй хүмүүсийн нэгдэл болох намуудын үйл ажиллагаатай холбоотой.

Avatar

Нэргүй 2023-06-24 124.158.69.16

Дампуу УБ -ын захиргаа гэж үнэн юм.

Avatar

Нэргүй 2023-06-24 202.9.40.163

Барилга барьж эхлэх, дуусгах, ашиглалтанд хүлээн авах гэх мэт бүх дүрэм журам заавар,хуулийг өнөөгийн шаардлагад нийцүүлж өөрчилж шинчэлэх хэрэгтэй бгам ! Эс бөгөөс петонон ширэнгэ боллоо хот маань ! Эрх баригчид, засаг захиргаа, 5-р цахилгаан станц юмуу Багануурын цахилгаан станцаа түргэн барьчихвал хот зүүн тийшээ тэлээд л хөгжих юм бган уул нь !

Avatar

Зочин 2023-06-24 75.46.144.254

Сүхбаатар дүүргийн 5-р хороонд 6-р сургуулийн хүүхдүүд, ойролцоо байруудын оршин суугчдын нарыг халхалж тус 6-р сургуулийн эзэмшлийн газрыг оруулан сантехник, үерийн усны хамгаалалт бүхий инженерийн байгууламж дээр баригдаж буй ойр орчимдоо машин тавих газаргүй, хүүхдийн тоглоомын талбайгүй Барилгын тухай хууль, бусад дүрэм журмыг бүгдийг нь зөрчсөн Авзага трейд ХХК-ийн СБД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 4 давхар барилгыг нураах хэрэгтэй‼️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж