Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байна. Эдгээрээс 49 нь газрын гэрчилгээтэй бол нэгийнх нь газрын гэрчилгээг цуцалжээ. Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламын хэлснээр дээрх 107 блок барилгыг дөрөв ангилсан аж.
Нэгдүгээрт, барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй 17 иргэн, аж ахуйн нэгжийн 31 блок барилга байна.
Хоёрдугаарт, онцгой төвөгшилтэй буюу 17 давхар 51 метрээс дээш өндөртэй барьж байгаа гурван аж ахуйн нэгжийн 18 блок барилгыг БХБЯ руу албан хүсэлтээр шилжүүлж, шийдвэрлүүлэх саналтай байгаа юм.
Гуравдугаарт, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 21 аж ахуйн нэгжийн 48 блок барилга байна.
Дөрөвдүгээрт, барилга угсралтын ажил дуусаад, ашиглаж байгаа есөн аж ахуйн нэгжийн 10 блок барилга байгаа тул барилгын хийц, бүтэц, бат бэхийн байдалд шинжилгээ хийж, чанар, аюулгүй байдалд дүгнэлт гаргуулж, шийдвэр гаргуулах санал гаргажээ.
Холбоотой мэдээ