
Урд хөрш улсад сүүлийн зургаан жилийн түүхэнд анх удаа зорчигч тээврийн онгоц осолдлоо. Хятадын хойд зүгийн нутаг болох Юүчинд Энаны агаарын тээврийн онгоц өнгөрөгч Лхагва гаригт осолдож 24 хүн нас барсаныг өчигдөр Хятадын Засгийн газар мэдэгдлээ. Онгоц хоёр хэсэгт хуваагдаж дэлбэрсэн байна. Тус онгоц 91 насанд хүрсэн хүн, таван хүүхэд, багийн таван гишүүнтэйгээр орон нутгийн цагаар 21:36 цагт ниссэн юм. Харбинаас Линдү хотыг чиглэж явсан тус онгоц Юүчины төвд осолдсон байна. Тус хотод сая гаруй хүн амьдардаг юм. 2004 онд Хятадын орон нутгийн нислэгийн компанийн онгоц осолдож 55 хүн нас барж байжээ.
Б. Болорсүх