Вагнерын тэргүүнийг "зэвсэгт бослого" уриалсанд буруутгав

Вагнерын тэргүүнийг "зэвсэгт бослого" уриалсанд буруутгав

Вагнерын тэргүүнийг "зэвсэгт бослого" уриалсанд буруутгав
In this grab taken from video and released by Prigozhin Press Service on Friday, June 23, 2023, Yevgeny Prigozhin, the outspoken millionaire head of the private military contractor Wagner, speaks during his interview at an unspecified location. Prigozhin, the millionaire owner of the Wagner Group military contractor, assailed the Russian military top brass, accusing it of downplaying the threat posed by the Ukrainian counteroffensive. (Prigozhin Press Service via AP, File)
“Вагнер” хувийн цэргийн армийн удирдагч Евгений Пригожин болон Оросын Батлан ​​хамгаалах яамны хоорондох хурцадмал байдал эцэстээ дээд цэгтээ хүрчээ. Оросын зэвсэгт хүчнээс Вагнерын хагас цэрэгжсэн хүчний эсрэг “үхлийн аюулт цохилт” хийсэн гэж буруутгаад  ОХУ-ын армийн цэргүүд рүү дайрна гэж сүрдүүлэв.
Оросын аюулгүй байдлын албанаас Пригожинийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Пригожин хэдэн сарын турш Оросын армийн дээд командлалыг Украины дайныг буруу удирдан зохион байгуулсан гэж шүүмжилж, Батлан ​​хамгаалахын сайд болон тус улсын цэргийн даргыг “чадваргүй” гэж удаа дараа буруутгаж байсан.

Энэ сарын эхээр Кремль нь Оросын бүх хувийн цэргийн байгууллагуудыг  Батлан ​​хамгаалах яамтай гэрээ байгуулахыг шаардсан нь Вагнерыг хянах гэсэн оролдлого гэж үзжээ. Гэвч Пригожин уг шийдвэрийг эсэргүүцэж, дагаж мөрдөхөөс татгалзсан.

Вагнерын хуаранд халдлага гарараас  хэдхэн цагийн өмнө Пригожин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илүү ууртай сэтгэгдлийг нийтэлсэн.  Тодруулбал, тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард хөрш орондоо дайн эхлүүлэхээс өмнө Украины аюул заналхийллийн талаар Оросын Батлан ​​хамгаалах яам худал ярьж, итгүүлсэн гэж буруутгав. Тэрээр мөн Оросын дайны шалтгаанд эргэлзэж буйгаа илэрхийлсэн.

Пригожин Вагнер руу дайрсан Оросын Батлан ​​хамгаалахын албан тушаалтнуудын эсрэг "шударга ёсны төлөө жагсаал" явуулъя гэсэн уриалгын хариуд Москва бэлэн байдалд шилжсэн бол түүний хөлсний цэргүүд Оросын өмнөд хэсгийн Ростов мужид төвлөрч байна. Гэхдээ “CNN” агентлаг нөхцөл байдлыг бие даан тодруулах боломжгүй гэж мэдээлэв.

Харин Оросын төрийн хэвлэл мэдээллийн сурвалжлагч хэлэхдээ, өмнөд хэсгийн Ростов- на-Дон хотод нөхцөл байдал тайван байгаа бөгөөд гудамжийг хэсэгчлэн хаасан гэжээ.

Харин гэрчүүд Вагнерын дарга Евгений Пригожин түүний дайчид Украинтай хөрш зэргэлдээ орших Оросын Ростов муж руу нэвтэрч байна гэж мэдээлсэн. “РИА Новости” агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, Буденновскийн өргөн чөлөөний нэг тал, мөн Пушкинская гудамжны зарим хэсэгт замын хөдөлгөөнийг хаасан байна. Тэр бүсэд нэг хуягт тээвэрлэгч, нэг Патрол-А хуягт машин, нэг Тигр-М бартаат замын машин, пулемёттой хэд хэдэн сөнөөгч байгаа гэж сурвалжлагч мэдээллээ. Замын хөдөлгөөн ерөнхийдөө хэвийн, гудамжинд цөөхөн хүн байна.

Мөн Орон нутгийн сэтгүүлч Москвад гудамж тайван харагдаж байгаа ч төрийн байгууллагуудын хамгаалалтыг чангатгасан гэж мэдэгджээ.

Оросын сэтгүүлч Василий Полонский “CNN”-д ярилцлага өгөхдөө, “Москвад байгаа хүмүүс огт айхгүй байгаа ч гудамжаар явж байхдаа Вагнерын дарга Евгений Пригожины тухай ярьж байхыг сонссон. Баасан гаригийн орой хөгжим тоглож, архи ууж, үдэшлэг хийж буй хүмүүсийг харсан. Тэрээр эрх баригчид хүмүүсийг гудамжнаас гарахыг шаардаж байгааг хараагүй” гэв.

Харин Полонский хэлэхдээ, Москвагийн төвд цэргийн техник харагдаж байгаа бөгөөд Дотоод хэргийн яамны төв байрны ард зарим техник хэрэгсэл байгаа. Төрийн байгууллагуудын хажууд  ядаж нэг, хоёр цагдаагийн машин байгааг олж харсан” гэжээ. Хамгийн их хамгаалалттай барилга нь Дотоод хэргийн яам байсан бололтой.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өвгөн 2023-06-24 64.119.19.29

фашист путины үйлийн үр хахахаха. оросын фашистууд өөрсдийн эхлүүлсэн түрэмгий дайндаа ялагдаад одоо хоорондоо алалцаад эхэллээ хахахахаха. Слава украйне.

Avatar

өвгөн 2023-06-24 64.119.19.29

ОДОО ЭНЭ ҮЕИЙГ АШИГЛАЖ ОРОСЫН БУСАД БҮХ ҮНДЭСТНҮҮД БОСЛОГО ГАРГАЖ ТУСГААР ТОГТНОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХАЛИМАГ, БУРИАДЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ МОНГОЛЧУУД ЖААХАН ТУСЛАХАД Л БОЛОХООР БАЙНА Ш ДЭЭ. МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХОЁР УЛС ТУСГААР ТОГТНОХЫГ ХАРАХ ТҮҮХЭН ЦАГ ҮЕ ИРСЭН БАЙНА. ДААНЧ ҮҮНИЙГ ХАЛИМАГ, БУРИАД БОЛОН МОНГОЛД ОЙЛГОЖ БАЙГАА ХҮН ЦӨӨН БНА. Ядаж манай монгол энэ үеийг ашиглаад хэдэн усан цахилгаан станцаа бариад авмаар байх юм. Путлер капут болох ч ойртож бна да хахаха. Слава украйне

Avatar

Нэргүй 2023-06-24 66.181.160.68

Ug n oros huchtei baival Mongoliin tusgaar togtnold heregetei l yum bga

Avatar

Шааваасдаа 2023-06-24 59.153.87.56

буруутгаснаа буцаачихлаа

Avatar

Нэргүй 2023-06-24 213.87.152.88

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-24 192.82.67.46

ЯМАР Ч ЦАГТ ХАМГИЙН МУУХАЙ ЗҮЙЛ УРВАЛТ БАЙДАГ ДАА… ЯЛАНГУЯА УНАСАН ГАЗАР УГААСАН УС ЭХ ОРНОО ХҮНД ХЭЦҮҮ ЦАГТ УРВАНА ГЭДЭГ БОЛ ГУТАМШИГ ….

Avatar

Нэргүй 2023-06-24 66.181.184.101

Хөлсний цэрэг мөнгө өөрт ашигтай юу байна гэж бодохоос эх орон хүнд үед байна гэдэг зөв сэтгэл тэдэнд падлий ч байхгүй. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр хэнд ч үйлчлэхэд бэлэн. Өнөөдөр Орост маргааш Украин ахиу мөнгө амлабал тэднийд үйлчилнэ. Путин өөрийн найз Пригожиныг хэтэрхий эрхлүүлсэн нь ийм байдалд хүргэв. 13-р зуунд газар газрын хөлсний цэргүүд буюу мамлюкууд эхлээд монголд хүчин зүтгэж байснаа арабын баячууд их мөнгө амлангуут буцаад монголчуудыг цохиж афганаас цааш явуулаагүй.

Avatar

Зочин 2023-06-24 64.119.27.145

Пригожин гэгч энэ нөхөр өөрийн нь хэлсэнээр 25000 цэрэгтэйгээ хамт үхэх цаг нь болж дээ. Эх орныг нь залгих зорилготой барууны асар их хүчтэй тулалдаж буй ийм хүнд цагт самуун үүсгэх,тэгээд бүр зэвсэт хүчин дотор,энэ бол цэвэр эх орны эрх ашгаас урвасан ажиллагаа.Улс орноо аюулд хүргэх хамгийн аюултай явуулга. ОХУ-ын төр ариа ийм явуулгад ганхахгүй б**х аа. Харин манайд бол ийм аргаар төр эргүүлж болно. Манай төр хэврэг,батлагаагүй.Хэдэн хүн жагсаад л төр эргүүлэх. төрийн эргэлт хийх боломжтой .

Avatar

зочин 2023-06-24 64.119.27.145

Ардчилал гэгч нь бусад оронд төрийг хүчгүй хэврэг байлгах,барууны том хөрөнгөтнүүд,тэдний тусгай албат эдгээр оронд төрийн эргэлт ягаан хувьсгал мэтийг зохион байгуулж ,төрд нь өөрийн төлөөний хүмүүсийг гаргах,тоглоомын төр бий болгох,хараат колонио болгох замыг нээж өгдөг шалгарсан арга нь юм биш үү. Тэгээд ард иргэдийн саналаар сонгогдсон төр гэж нийгмийг хуурна.Улс орны нь эрх ашгийн нь эсрэг үйл ажиллагаа явуулна.Эх оронч хүчийг дарна Үүний тод жишээ бол нацист Украин.

Avatar

Зочин 2023-06-24 59.153.87.62

оросыг дэмжигч монгол хошногнууд яасан бэ, 2 хуваагдсан уу

Avatar

Иргэн 2023-06-24 103.212.117.182

*л ам ярихаа больчоод их донгос

Avatar

Нэргүй 2023-06-24 89.38.97.215

Манай Бат хаан оросуудад төр, цэрэг арми, татварын тогтолцоо … хамгийн гол нь ялахгүй бол дайн хийхгүй байх гээд бүх л юмыг зааж агуу улсыг байгуулж өгсөн, Тэгтэл энэ муу л***р оросуудын төр барьж байгааг л харчих. Алаа маажсан хэдэн орос агуу гүрнээ хувааж идээд дуусч байх шив,Агуу Бат хааны үлдэгдэл биш согтуу тэнэг иваны үр юм байгаа биз дээ чааваас

Avatar

Иргэн 2023-06-24 103.212.117.182

чамаар л заалгав гэж

Avatar

Замч 2023-06-24 202.9.46.23

Засагт гарах гэж улайрч эцэст нь эх орноосоо ураган халзан пригожины толгойг тасдах цаг нь болжээ.

Avatar

Заагч 2023-06-24 202.9.46.23

Пригожин хэмээх урвагч халзанг даруй устгах хэрэгтэй эх орноосоо ураган пропаганда

Avatar

Нэргүй 2023-06-24 89.38.97.215

ийм ч дорой төртэй байх гэж. Алаад өгнө гээд байсан пүүжгээ маань гарын дор байгаа хүнээ ч удирдаж чаддаггүй байж үхсэн хатсаны агуу орос байхав дээ зайлуул.Дотоодын сөрөгөлдөөнөө дийлэхгүй байж гадагшаа дайн хийнэ ч гэж үгүй байхаа харин ч нэг. Буруу замаар будаа тээвэл буцахдаа хүүрээ чирнээ гэж .Пригожин бол яахав угаасаа дараагийн ерөнхийлөгчид санаархаж байсан хүн. Пүүжгээгийн африкт хийдэг хууль бус алмаз,нефть олборлолтыг хөлсний цэргүүдээрээ хамгаалж хэдэн тэрбум долларыг нь хамгаалдаг

Avatar

Нэргүй 2023-06-24 89.38.97.215

байсан бууны нохой нь л доо. Мөнгөтэйн хувьд бол мөнгөтэй. Хувьдаа 50,000 хүнтэй армитай. Ялахгүй дайн хийж байдаг усан тэнэг иван юм даа. Одоо хамгийн хохирол багатай хувилбар нь алс дорнодоо хятад япончуудад алдаад Төв ази, ойрхи дорнод дох нөлөөгөө нэг Турк, Америкчуудад алдах нь дээ, Хохирол ихтэй муу хувилбар нь нь орос 2_3 хуваагдаж магадгүй юм. ОУ-д нэр хүндээ сэргээж хуучин хэвэндээ ортол 10-15 жил. Буцаад сэргэхгүй л болов уу даа.Ард иргэд нь мунхаг боолын сэтгэхүйтэй бол улам л дордоно

Avatar

Иргэн 2023-06-24 103.212.117.182

тэнэгийн дотор уужуу гэж маргааш юу болохыг эхлээд хүлээ чиний орост дургүй чин чамдаа л үнэн

Avatar

Нэргүй 2023-06-24 89.38.97.215

чадахгүй тоглоомоор тоглож байж улсаараа тоглочихлоо доо энэ өгөр ботокстой өвгөн. Пригожин ч яахав энэ пүүжгээгийн бууны нохой африк дахь хууль бус алмаз, нефтьний үйлдвэрийг нь хамгаалж байсан бууны нохой л доо. Алсдаа оросын тэргүүн болох санаатай. Гэвч Шойгу өрсөөд пуужин харвачихаж. Азаар Пригожин үхсэнгүй хамт дагалдахуудаас нь 80хүн үхсэн гэж мэдээлж байна лээ. Тэгээд л одоо үхэх сэхэхээ үзэх тулаан эхлүүллээ дээ.

Avatar

Иргэн 2023-06-24 103.212.117.182

өөрийгөө л хичээ

Avatar

Нэргүй 2023-06-24 122.201.24.67

Путка ингээд Орос орныг балаллаа даа. Урдын нэр хүндээ шавартай хутгаж, хөрш улс руугаа дайн хийж, газар нутгыг нь булаан авч, хүн ардыг нь алж хядаж, Украйн улсыг сүйтгэн балгас болгосны төлөөс асар их болно.

Avatar

Зочин 2023-06-24 66.181.160.78

Удахгүй Кадыров тусгаар тогтнолоо зарална , Араас нь барьцаад муж болгоны удирдагчид өрвөлзөж эхэлнээ..

Avatar

Нэргүй 2023-06-24 66.181.160.71

эх орноосоо уравсан энэ новшыг устгах болсон

Avatar

Нэргүй 2023-06-24 89.38.97.215

бичсэн сэтгэгдлүүдийг харахад оросын б**в хөхөгчид багадаа орноосоо унаад тархиндаа гэмтэл авчихсан тэнэгүүд байдаг гэдэг нь л үнэн болж таарлаа ха ха

Avatar

Иргэн 2023-06-24 103.212.117.182

эхлээд нүх сүв ярьдаг гаж донгоо таньчих дараа нь их мэдэмхийр

Avatar

Нэргүй 2023-06-24 202.126.88.153

Путин улсаа баллаадаа,эргүү хүн иим аюултай,монгол хүнии амьдрал бүгд улны боллоо,бас эргүү засагтай болоод тэр ,худлаа шувуу шүгэл гэж ориллоо юу хииж бүтээв энэ засаг

Avatar

Нэргүй 2023-06-24 153.137.40.188

Орост иргэний эхлэвээ хөөрхий. Путин буруу л юм хийсэн дээ!

Avatar

Нэргүй 2023-06-24 202.126.90.62

Пригожинийг үйлдэл боол шударга ёсны үйлдэл Путиний дэглэмийгунагаах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж