Вагнерын тэргүүнийг "зэвсэгт бослого" уриалсанд буруутгав

Хуучирсан мэдээ: 2023.06.24-нд нийтлэгдсэн

Вагнерын тэргүүнийг "зэвсэгт бослого" уриалсанд буруутгав

Вагнерын тэргүүнийг "зэвсэгт бослого" уриалсанд буруутгав
In this grab taken from video and released by Prigozhin Press Service on Friday, June 23, 2023, Yevgeny Prigozhin, the outspoken millionaire head of the private military contractor Wagner, speaks during his interview at an unspecified location. Prigozhin, the millionaire owner of the Wagner Group military contractor, assailed the Russian military top brass, accusing it of downplaying the threat posed by the Ukrainian counteroffensive. (Prigozhin Press Service via AP, File)
“Вагнер” хувийн цэргийн армийн удирдагч Евгений Пригожин болон Оросын Батлан ​​хамгаалах яамны хоорондох хурцадмал байдал эцэстээ дээд цэгтээ хүрчээ. Оросын зэвсэгт хүчнээс Вагнерын хагас цэрэгжсэн хүчний эсрэг “үхлийн аюулт цохилт” хийсэн гэж буруутгаад  ОХУ-ын армийн цэргүүд рүү дайрна гэж сүрдүүлэв.
Оросын аюулгүй байдлын албанаас Пригожинийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Пригожин хэдэн сарын турш Оросын армийн дээд командлалыг Украины дайныг буруу удирдан зохион байгуулсан гэж шүүмжилж, Батлан ​​хамгаалахын сайд болон тус улсын цэргийн даргыг “чадваргүй” гэж удаа дараа буруутгаж байсан.

Энэ сарын эхээр Кремль нь Оросын бүх хувийн цэргийн байгууллагуудыг  Батлан ​​хамгаалах яамтай гэрээ байгуулахыг шаардсан нь Вагнерыг хянах гэсэн оролдлого гэж үзжээ. Гэвч Пригожин уг шийдвэрийг эсэргүүцэж, дагаж мөрдөхөөс татгалзсан.

Вагнерын хуаранд халдлага гарараас  хэдхэн цагийн өмнө Пригожин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илүү ууртай сэтгэгдлийг нийтэлсэн.  Тодруулбал, тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард хөрш орондоо дайн эхлүүлэхээс өмнө Украины аюул заналхийллийн талаар Оросын Батлан ​​хамгаалах яам худал ярьж, итгүүлсэн гэж буруутгав. Тэрээр мөн Оросын дайны шалтгаанд эргэлзэж буйгаа илэрхийлсэн.

Пригожин Вагнер руу дайрсан Оросын Батлан ​​хамгаалахын албан тушаалтнуудын эсрэг "шударга ёсны төлөө жагсаал" явуулъя гэсэн уриалгын хариуд Москва бэлэн байдалд шилжсэн бол түүний хөлсний цэргүүд Оросын өмнөд хэсгийн Ростов мужид төвлөрч байна. Гэхдээ “CNN” агентлаг нөхцөл байдлыг бие даан тодруулах боломжгүй гэж мэдээлэв.

Харин Оросын төрийн хэвлэл мэдээллийн сурвалжлагч хэлэхдээ, өмнөд хэсгийн Ростов- на-Дон хотод нөхцөл байдал тайван байгаа бөгөөд гудамжийг хэсэгчлэн хаасан гэжээ.

Харин гэрчүүд Вагнерын дарга Евгений Пригожин түүний дайчид Украинтай хөрш зэргэлдээ орших Оросын Ростов муж руу нэвтэрч байна гэж мэдээлсэн. “РИА Новости” агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, Буденновскийн өргөн чөлөөний нэг тал, мөн Пушкинская гудамжны зарим хэсэгт замын хөдөлгөөнийг хаасан байна. Тэр бүсэд нэг хуягт тээвэрлэгч, нэг Патрол-А хуягт машин, нэг Тигр-М бартаат замын машин, пулемёттой хэд хэдэн сөнөөгч байгаа гэж сурвалжлагч мэдээллээ. Замын хөдөлгөөн ерөнхийдөө хэвийн, гудамжинд цөөхөн хүн байна.

Мөн Орон нутгийн сэтгүүлч Москвад гудамж тайван харагдаж байгаа ч төрийн байгууллагуудын хамгаалалтыг чангатгасан гэж мэдэгджээ.

Оросын сэтгүүлч Василий Полонский “CNN”-д ярилцлага өгөхдөө, “Москвад байгаа хүмүүс огт айхгүй байгаа ч гудамжаар явж байхдаа Вагнерын дарга Евгений Пригожины тухай ярьж байхыг сонссон. Баасан гаригийн орой хөгжим тоглож, архи ууж, үдэшлэг хийж буй хүмүүсийг харсан. Тэрээр эрх баригчид хүмүүсийг гудамжнаас гарахыг шаардаж байгааг хараагүй” гэв.

Харин Полонский хэлэхдээ, Москвагийн төвд цэргийн техник харагдаж байгаа бөгөөд Дотоод хэргийн яамны төв байрны ард зарим техник хэрэгсэл байгаа. Төрийн байгууллагуудын хажууд  ядаж нэг, хоёр цагдаагийн машин байгааг олж харсан” гэжээ. Хамгийн их хамгаалалттай барилга нь Дотоод хэргийн яам байсан бололтой.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж