Каддафийн хүү эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.06.24-нд нийтлэгдсэн

Каддафийн хүү эмнэлэгт хүргэгджээ

Каддафийн хүү эмнэлэгт хүргэгджээ

Ливийн  удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Бейрутэд шүүх хуралгүйгээр хорьж байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад биеийн байдал нь муудсаны улмаас энэ долоо хоногт богино хугацаанд эмнэлэгт хүргэгджээ. Бага хэмжээний усаар л гол зогоож байсан Ганнибал Каддафийн биеийн байдал Лхагва гаригт муудсан гэнэ.

Ганнибал Каддафи зургадугаар сарын 3-нд өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш цусны даралт нь буурч, нуруу нугас нь үрэвссэний улмаас Лхагва гаригт Бейрут хотын "Hotel-Dieu de France" эмнэлэгт хүргэгджээ.

Каддафид ийлдэс, антибиотик, хүнсний нэмэлт тэжээл өгч, эрүүл мэнд нь тогтворжсоны дараа  Бейрут дахь шоронд буцааж аваачсан аж. Тэрбээр чөлөөтэй хөдөлж, дасгал хийх боломжгүй жижигхэн өрөөнд хоригдож байснаас болж нуруу нь өвдөх болсон гэв.

Ганнибал Каддафи хөрш Сири рүү дүрвэн амьдарч байсан ч 2015 онд хулгайлж Ливанд авчирснаас шоронд хоригдож байгаа юм.

Муаммар Каддафи 2011 онд сөрөг хүчнийхний гарт амь үрэгдэж, хойд Африкийн тус улсад 40 жил үргэлжилсэн эрх мэдэл нь дуусгавар болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж