Н.ЭНХБОЛД: ЦАРЦАА НҮҮЛГЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ

Хуучирсан мэдээ: 2023.06.24-нд нийтлэгдсэн

Н.ЭНХБОЛД: ЦАРЦАА НҮҮЛГЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ

"НДС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДОГОЛДСОН НЬ УЛС ТӨРИЙН ПОП ШИЙДВЭРҮҮДЭЭС УЛБААТАЙ"

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужинтай ярилцлаа.

-Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэгдэх олон чухал хуулийн төсөл бий.  Тэр дундаас олон нийтийн Нийгмийн даатгалын багц хуульд ихээхэн анхаарал хандуулж байна. Та тус хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагийн хувьд гол гол өөрчлөлтүүдийн талаар юу хэлэх вэ?

-Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд нийгмийн болоод иргэдийн зүгээс өндөр хүлээлттэй байна. Учир нь иргэдийн амьжиргаа, ирээдүйн баталгаатай шууд холбоотой цар хүрээ өргөнтэй хууль учраас иргэн бүр уг хуульд анхаарал хандуулж, чих тавин хүлээж байгаа асуудалд эргэлзэх зүйл алга. Энэ удаа Нийгмийн даатгалын багц хуульд реформын шинжтэй нэлээд хэдэн багц асуудлыг оруулж ирсэн. Нийгмийн даатгалын багц хуулийн нэг хуулийн бүрэлдэхүүн болж анх удаа орж ирж байгаа хууль бол Хувийн нэмэлт тэтгэврийн хууль юм. Хэдийгээр анхдагч  хууль боловч ийм харилцаа Монгол Улсад огт байгаагүй гэсэн үг бол биш. Монгол Улсад  үйл ажиллагаа явуулдаг томоохон ААН-үүд компанийнхаа ажилчдыг хувийн нэмэлт, тэтгэврийн даатгалд хамруулах үйл ажиллагаа өмнө нь явж байсан. Тиймээс нэгдүгээрт, энэ харилцааг албан ёсоор зохицуулах  хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжийг бүрдүүлж өгч байна. Хоёрдугаарт, иргэн өөрөө хүсвэл хувийн нэмэлт даатгалд даатгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж,  хуулиар хамгаалагдах юм. Өмнө нь УИХ-ын гишүүн Н.Учрал  Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барьж байсан.  Засгийн газраас  мөн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барьсан учраас тус хоёр хуулийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан хуульд суурилж эхний хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд явж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг иргэнийхээ талд аль болох эрсдэлгүй байх үүднээс чамбай ажилласан. Практикаас харахад өнгөрсөн хугацаанд иргэд аль нэг даатгалын компани, Хадгаламж зээлийн хоршоонд итгэж мөнгөө алдсан тохиолдлууд бий. Тиймээс иргэд дахин ямар нэгэн байдлаар санхүүгийн эрсдэлд орох вий гэдгээс халширсан байдалтай байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Н.ЭНХБОЛД: ЦАРЦАА НҮҮЛГЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.


Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар  хэлэлцэж баталлаа.  Та хууль боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Энэ удаагийн Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн  гол агуулга, үзэл санааг юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гол шалтгаан бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Тийм учраас энэ өөрчлөлттэй уялдуулан гурван төрлийн өөрчлөлт оруулсан.

Нэгдүгээрт, Үндсэн хуульд албан ёсоор тусгасны дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотой заалтууд оруулсан. Хоёрдугаарт, УИХ-ын 76 гишүүний тоог 126 болгосонтой холбоотой өөрчлөлт орсон. Гуравдугаарт, нэг хүйсийн төлөөлөх квотын тоог нэмэгдүүлсэн зэрэг чухал чухал өөрчлөлтийг тус хуульд оруулж, батлуулж чадлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

"ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЧУУЛГА УУЛЗАЛТАД АЛИБАБА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОНО"

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.


-Монгол Улсад зургадугаар сарын 26-29-ний өдөр болох “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ын ач холбогдлыг юу гэж харж байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эдийн засаг, хөгжлийн яамны удирдан зохион байгуулалтаар 20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Манай чуулга уулзалтад бодлого боловсруулагчид, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, худалдааны томоохон тоглогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, дэлхийн ногоон худалдааны чиг хандлага, цаашдын хөгжил, инновац, худалдааны дижитал орчин болон эмэгтэйчүүдийн оролцоо, залуу бизнес эрхлэгчдийн эко-энтерпренер сонгон шалгаруулалт зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

“МОНГОЛД 400 МЯНГА ОРЧИМ ЭЗЭНГҮЙ АМЬТАН БИЙ”

“Азтай савар амьтанд хайртай залуус” төрийн бус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Тэмүүлэнгээс тодрууллаа.


-Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэд орчим амьтан аварсан бол?  

-Дэмжигч нарынхаа тусламжтайгаар өдөр бүр амьтдад тусалдаг. Олон хэлбэрээр тусалдаг. Жишээлбэл, 2022 оны сүүлийн улирлын байдлаар 3100 орчим өвчтэй амьтдыг эмчлүүлсэн, 1750 орчим амьтдын үржлийг хаасан байсан. Амьтдын үржлийг хааснаараа хэдэн зуун мянган амьтад хаягдаж, зодуулж, буудуулж золгүйгээр хөнөөгдөхөөс сэргийлдэг.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

"СОНСОГЧДОДОО БҮТЭЭЛЭЭ ХҮРГЭХ МЭДРЭМЖ ШИНЭЭРЭЭ, ХУУЧИРШГҮЙ"

Хөгжим ч тоглож чаддаггүй байсан найзууд “Playtime” наадмыг үзсэн цагаас дор бүрнээ уйгагүй оролдлого, бэлтгэл сургуулилалт хийсээр өнөөдрийн “Тhe Colors” хамтлагийг бий болгож чадсан түүхтэй. Ингээд хөдөлмөрч, авъяаслаг залуустай цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу?. Уншигчдад маань өөрсдийгөө танилцуулаач?

-Дуучин Г.Тогтуун, бөмбөрчин Н.Жамух, гитарчин А.Тэргэл, басс гитарчин Б.Төгөлдөр, төгөлдөр хуурч Б.Бат-Оюу гэсэн 5 гишүүнтэй.

-Анх хэдэн онд хамтлагаа байгуулж байсан билээ. Нэлээд хэдэн цомог гаргасан санагдана?

-Анх том зорилго, амбиц байгаагүй. 2010 онд өөрсдийн мэдрэмжээ илэрхийлэх гэж найзуудаараа хамтлагаа байгуулж байсан. Тэр цагаас хойш “Өнөөдөр хэдэн он бэ?”, “Ноён тагаа”, “Би тэнгэр лүү унаж байна”, “Сарны титэм”, “Нарны титэм” зэрэг цомгууд гаргаж байсан.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж