АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногийн эхээр Калифорнид болсон улс төрийн хандивын арга хэмжээний үеэр Хятадын Ши Жиньпинийг дарангуйлагчтай зүйрлэсэн үг хэлсэн. Тэгвэл АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Николас Бернсэд Бээжингийн талаас албан ёсны дипломат зэмлэл хүртээсэн тухай Цагаан ордон Баасан гаригт мэдэгдэв.
Хятадын засгийн газраас Байдены хэлсэн үгийг эсэргүүцэн Элчин сайд Николас Бернсийг холбогдох албаныхан дуудаж уулзсан аж.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби ийм асуудал болснын баталсан.
Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен АНУ-ын дээд дипломатын хувиар Бээжинд хийсэн анхны айлчлалаа дуусгаснаас хэдхэн цагийн дараа Хятадын Гадаад хэргийн яам болон Вашингтон дахь Хятадын элчин сайдын яам Байдены мэдэгдлийг буруушаасан мэдэгдэл хийсэн.
Бернсэд зэмлэл хүртээсэн тухай Хятадын засгийн газар олон нийтэд зарлаагүй. Гэхдээ Уолл Стрит сонинд анх мэдээлжээ. АНУ-ын албаны хүмүүс хэлэхдээ, Байдены мэдэгдлээс болж ирэх долоо хоногт юу болохыг анхааралтай ажиглаж байгааг онцлон тэмдэглэв.
Хоёр улсын тасарсан харилцааг сэргээх АНУ-ын хүчин чармайлтын талаар Байдены хэлсэн үгийг албаныхан шүүмжилсэн.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ