Хоёр Солонгос нисгэгчгүй онгоцоороо өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос нисгэгчгүй онгоцоороо өрсөлдөж байна

Хоёр Солонгос нисгэгчгүй онгоцоороо өрсөлдөж байна

Хоёр Солонгосын мөргөлдөөн 1950 оны зургадугаар сарын 25-нд эхэлж байв. Мөргөлдөөний түүхэн ой дөхөхтэй зэрэгцээд хоёр улс нисгэгчгүй нисэх онгоцны хөтөлбөрт мөнгө хаяж эхэлжээ. Энэ нь хилийн дагуух цэргийн хүчийг бэхжүүлэх зорилготой.

Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрч буй долоо хоногт нисгэгчгүй нисэх командын төлөвлөгөөг баталсан. Умардын аливаа өдөөн хатгалгад хариу арга хэмжээ үзүүлэх зорилгоор уг командлалыг есдүгээр сард шинээр бий болгох аж.

Харин Хойд Солонгосын хувьд 2021 онд Хөдөлмөрийн намын их хурлын үеэр ойрын жилүүдэд хэрэгжүүлэх зэвсгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон. Үүнд, АНУ-ын эх газарт цөмийн цэнэгт хошууг хүргэх пуужингууд, хэт авианы нисдэг тэрэгнүүд, тагнуулын нисгэгчгүй онгоцууд багтах юм. Мөн тус улс саяхан Панхён бааздаа шинэ, том нисгэгчгүй онгоц туршиж эхэлсэн бололтой. Энэ нь урьд хожид байгаагүй том хэмжээтэй нисгэгчгүй онгоц юм. Тодруулбал, далавчны урт нь 35 метр гэдгийг хиймэл дагуулын зургаас тодруулжээ.

Хоёр улсын ерөнхийлөгчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нисгэгчгүй нисэх онгоцны хөтөлбөрөө эрчимжүүлэх бодолтой байгаагаа бие биедээ мэдэгдсэн. Мөн нисгэгчгүй нисэх онгоцуудаа хоёр талын хилээр нэвтрүүлснээс болж нөхцөл байдал улам хурцаджээ. Хоёр Солонгосын хоорондын 250 км хилийг хянахын тулд тагнуулын хиймэл дагуулын пуужин хөөргөснөөс нисгэгчгүй нисэх онгоц хөөргөх нь хамаагүй хямд тусах юм.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж