“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-д  375 тэрбумын хохирол учирсан

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-д  375 тэрбумын хохирол учирсан

“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-д  375 тэрбумын хохирол учирсан

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.06.23/ “Хөтөл цемент шохойн үйлдвэр” төрийн өмчит компанид ажиллалаа.

Энэ үеэр “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн захирал Л.Наранбаатар үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Маш хүндрэлтэй үйлдвэр буцааж авсан. Үйлдвэр хувийн хэвшилд очоод юу болсон бэ.  Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нд буцааж авахад 2011-2022 оны хооронд 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байсан. Бид Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хүчний байгууллагад хандаж, хохирлоо нэхэмжилж байгаа.

Мөн 154 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай үйлдвэр хүлээн авсан. 2011-2015 онд 1.2 тэрбум төгрөг буюу таван өрөө тансаг байрны үнээр үйлдвэрийг шохойн хоёр орд, чулуунцарын орд, төмөр замын дэд бүтэц, ажиллах хүчинтэй нь авсан нөхдүүд ийм хохирол учруулсан.  49.5 тэрбум төгрөгийн цементээ өгөөд мөнгийг нь авч чадаагүй.  2016-2019 оны хооронд ХХБ, Улаанбаатар хотын банкнаас зээлсэн зээлийн нийт найман гэрээний санхүүжилт мөнгө угаалтын шинжтэй. 69.5 тэрбум төгрөгийг Хөтөл ХХК-ийн дансаар шилжүүлж, завшсан байдаг. Энийгээ зээл гэж бичээд хүүгийн өр төлбөрийг нь манай компани төлж явсан. Маш их хэмжээнй хохирол хүлээсэн. Үйлдвэрийг хувьчилж авсан тэр жилдээ буюу 2015 онд 54 тэрбум төгрөгийн толгой компанийн валютын ханшийн алдагдлыг манай компанид шууд үүрүүлж байсан.  ХХБ-наас манайд зээл олголоо гэж бичээд тэндээсээ Улаанбаатар хөгжлийн банкнаас гаргачихдаг. Хүүг нь төлөөд яваад байсан. Валютын ханшийн алдагдал хүүгийн төлбөрөөр манай компанийн эдийн засгийг 115 тэрбум төгрөгөөр хохироосон.

2016-2022 онд улсад төлөх 27.2 тэрбум төгрөгийн татвараа төлөөгүй байсан.

Манай үйлдвэрийг зөвхөн цементийн үйлдвэр гэж хараад байдаг. Үгүй юм, олон салбараас бүрдсэн аж үйлдвэрийн цогцолбор. 2015 онд хувьчлагдсан, 2011 онд процесс нь эхэлсэн байсан. Гурван өдрийн дотор бараг 24 цагийн дотор эзэн нь тодорсон байсан.

Манай уурхай 2022 онд 965 мянган куб уулын ажил хийсэн. Гэхдээ ажил хүлээн авахад ажилладаг техник байхгүй, ажилчин байхгүй. инженер байхгүй, ажлыг хэмждэг багаж ч байхгүй байсан. Одоо бол бүгд ажиллаж байгаа. Уурхай маань 120 гаруй хүний орон тоотой ажиллаж байна. 2023 онд 558 мянган куб олборлолт хийнэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж