"Эрсдэлийг харгалзаж бодлогын хүүг 13 хувиар хэвээр үлдээлээ"

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

"Эрсдэлийг харгалзаж бодлогын хүүг 13 хувиар хэвээр үлдээлээ"

"Эрсдэлийг харгалзаж бодлогын хүүг 13 хувиар хэвээр үлдээлээ"

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал, Төв банкны ерөнхий эдийн засагч нар өнөөдөр /2023.06.23/ мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээж байгаа талаар мэдээлэл хийлээ.


Төв банкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны тавдугаар сарын 31, зургадугаар сарын 23-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Жилийн инфляци 2023 оны тадугаар сард улсын хэмжээнд 11,3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 10,8 хувьтай гарсан.

Нийлүүлэлтээс хамаарч мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад хүлээлтээс өндөр өссөн болон импортын барааны үнэ буурах хурд хүлээлтээс удаан байна.

Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляцийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн хэдий ч цаашид үргэлжлэн саарах хандлага хэвээр байна. Гэхдээ төсвийн тодотголтой холбоотойгоор ирэх улирлуудад төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэвэр тэтгэмж хүлээлтээс өндөр өсөхөөр байна.

ЦАГ АГААРААС ШАЛТГААЛЖ УУЛ УУРХАЙ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРАХ ЭРСДЭЛТЭЙ

Эдийн засгийн өсөлт 2023 оны нэгдүгээр улиралд хүлээлтээс өндөр гарахад уул уурхай болон түүнээс хамааралтай тээвэр, худалдааны салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн болохыг Төв банкнаас мөн мэдээллээ. Эдгээр салбарын өсөлт цаашид сайжрах хүлээлттэй байгаа хэдий ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуй, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах, өрхийн хэрэглээ буурч, дотоод эрэлт агшсанаар үйлчилгээний салбарын өсөлт удааширч уул уурхайн бус салбарын идэвхжил буурах хүлээлттэй байна. Улмаар хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг эдгээр салбаруудын өсөлт удаашрах нь хөдөлмөрийн зах зээл, цаашлаад өрхийн хэрэглээний төлөвийг муутгах эрсдэлтэй байна.

Гадаад эрэлтийн төлөв сайжирч, манай улсын экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн.

Дэлхий дахинд нийлүүлэлтийн доголдол намжиж, газрын тосны үнэ буурсан нь улс орнуудад инфляцын түвшин саарах, эдийн засгийн идэвхжил сэргэхэд эергээр нөлөөлсөн. Гэхдээ улс орнуудын хооронд үүсээд буй геополитикийн асуудал, АНУ, Европ зэрэг томоохон эдийн засагтай улсуудын банк, санхүүгийн зах зээлд үүсээд буй хүндрэл цаашид даамжрах эрсдэл зэрэг нь гадаад орчны тодорхой бус байдлын гол эх сурвалж болж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж