ОХУ-ын термо цөмийн бөмбөг бүтээгч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

ОХУ-ын термо цөмийн бөмбөг бүтээгч нас баржээ

ОХУ-ын термо цөмийн бөмбөг бүтээгч нас баржээ

Оросын анхны устөрөгчийн бөмбөгийг бүтээхэд гар бие оролцсон цөмийн физикч Григорий Клинишов энэ долоо хоногт Москва дахь орон сууцандаа нас баржээ. Дүүжлэгдэж нас барсан Клинишовыг 67 настай охин нь олсон байна. Түүнийг амиа хорлосон байж магадгүй гэж үзэж байгаа ч мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн.

92 настай Григорий Клинишов гэр бүлийнхнээсээ уучлал гуйсан захидал үлдээсэн байсан. Эрүүл мэнд болон эхнэрээ алдсан зэрэг асуудлаа даван туулж чадахгүй байгаа учир амиа хорлолоо гэж бичсэн байжээ. Гэвч өөр ноцтой зүйл уг захидалд байсан эсэх нь тодорхойгүй.

Тэрээр “RDS-37” гэх хоёр үе шаттай термо цөмийн бөмбөгийг бүтээснээс гадна дараагийн үеийн бөмбөгөнд зориулж олон ажил хийжээ. “RDS-37” термо цөмийн бөмбөгийг 1955 оны арваннэгдүгээр сард Казахстан дахь туршилтын талбайд анх туршсан. АНУ анхны устөрөгчийн бөмбөгөө туршсаны хариуд “RDS-37”-г бтээсэн аж.

Дашрамд дурдахад, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр /2023.06.22/ Европын хамгийн том атомын цахилгаан станцыг хорлон сүйтгэж, цацраг идэвхт бодис гаргахаар төлөвлөж байна гэж Москваг буруутгасан.

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж