Амьтан үрчлүүлэх, тэжээх зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

Амьтан үрчлүүлэх, тэжээх зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Амьтан үрчлүүлэх, тэжээх зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Амьтанд хайртай, гэртээ амьтан тэжээх сонирхолтой хүмүүст зориулсан өдөрлөгийг жилд хоёр удаа төрийн бус байгууллагууд зохион байгуулдаг. Тэгвэл энэ зуны ээлжит өдөрлөгийг "Азтай савар" төрийн бус байгууллагаас маргааш /2023.06.24/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Хөл бөмбөгийн талбайд зохион байгуулах гэж байна. "BePawsitive-3" өдөрлөг нь амьтанд хайртай хүн бүрийн цуглах өдөр бөгөөд хайр татам амьтад тэдгээрийн эзэд болон амьтан сонирхдог хэн бүхэнд нээлттэй аж.

Өдөрлөг хүн бүрд нээлттэй бөгөөд өөрсдийн гэрийн тэжээмэл амьтнаасаа авч очих, хүссэн гэрийн тэжээвэр амьтнаа үрчилж авах боломжтой байна.

Өдөрлөгт:

  • Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн явцын мэдээлэлтэй танилцах
  • Амьтдаа найзтай болгох, тоглуулах
  • Азтай Савар ТББ-т хандив өгөх
  • Төрөл бүрийн нэрийн бүтээгдэхүүн худалдан авах
  • Үрчлүүлэх амьтадтай танилцах
  • Амьтан тэжээх зөвлөгөө авах
  • Хайрт азтай саврынхаа түүхийг хуваалцах болон сонсох
  • Хамтрагч байгууллагууд зэрэг маш олон зүйлтэй танилцаж, оролцох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж