Өмнөд фронтыг Крымтэй холбодог гүүр сүйджээ

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

Өмнөд фронтыг Крымтэй холбодог гүүр сүйджээ

Өмнөд фронтыг Крымтэй холбодог гүүр сүйджээ

Украины арми нутгийн өмнөд хэсгийг Крымийн хойгтой холбодог гүүрийг алсын тусгалын пуужингаар довтолжээ. Зэрэгцээ орших хоёр Чонхар гүүр хоёулаа эвдэрсэн байна.

"Лондонгийн захиалгаар Британийн "Storm Shadow" пуужинг халдлагад ашигласан байх магадлалтай. Энэ гүүр нь Крымээс өмнөд фронт руу хүрэх хамгийн дөт зам юм. Мөн Оросын хилээс Крым хүрэх эргийн зам дагуу оршдог Мелитополь хоттой холбогддог. Зам засварыг хурдан хугацаанд хийх ба энэ хугацаанд тээврийн хэрэгслүүд түр өөр замаар явна" гэж Херсон мужийн захирагч Владимир Салдо хэлэв.

"Украины арми Оросын хангамжийг тасалдуулахыг зорьж байна" гэж армийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Хуменюк мэдэгдсэн байна. Харин Украины цэргийн тагнуулын ажилтан Андрей Юсов хэлэхдээ, "Дараа дахин халдлага гарах болно" гэжээ.

Крым хүрэх хуурай замын гүүр Мелитополь хот нь Украины сөрөг довтолгооны байны нэг болоод буй. Энэ нь Крымийн бүс нутагт байдаг гүүр халдлагад өртөж буй анхны тохиолдол биш юм. Тухайлбал, өнгөрсөн зун Украины арми Оросын зэвсэгт хүчний нийлүүлэлтийг таслан зогсоохын тулд Антоновскийн гүүр рүү удаа дараалан довтолжээ. Дараа нь аравдугаар сард Керчийн гүүр дэлбэрэлтэд өртсөн. Керчийн гүүрний хөдөлгөөн одоо ч бүрэн нээгдээгүй байна.

Украины өмнөд болон зүүн хэсэг дэх сөрөг довтолгоо ахиц муутай байгаа бөгөөд одоогоор найман тосгоныг эргүүлэн авчээ. Энэ сарын эхээр Каховка усан цахилгаан станцын далан сүйрснээр ажиллагаа улам бүр хүндэрсэн. Каховка далан сүйдсэнээс хойш Запорожье атомын цахилгаан станцуудын реакторуудыг хөргөх сувгийн усны түвшин буурсан. Хэдийгээр станцын зургаан реакторыг хаасан ч тэнд аюул байсаар байгааг НҮБ-ын Атомын эрчим хүчний агентлаг Лхагва гаригт мэдэгдлээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж