"Наадмын барилдаанд бөхчүүдийг идэвхээр хасах, давуулахыг дэмжихгүй"

"Наадмын барилдаанд бөхчүүдийг идэвхээр хасах, давуулахыг дэмжихгүй"

"Наадмын барилдаанд бөхчүүдийг идэвхээр хасах, давуулахыг дэмжихгүй"

Монголын Үндэсний Бөхийн холбооноос наадмын барилдаантай холбоотой өнөөдөр /2023.06.23/ мэдэгдэл гаргав. Тодруулбал, Засгийн газрын хурлаар батлах Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд зарим өөрчлөлт оруулах тухай саналыг МҮБХ-ноос Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4, мөн энэ сарын 8-нд тус тус хүргүүлсэн байна. Саналд 2023 оны гуравдугаар сарын 18-ны өдөр МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөлөөс баталж, Монгол бөхийн өргөөнд зохиогдсон 34 барилдаан болон орон нутагт зал, танхимын барилдаануудад хэрэгжүүлэн ажиллаж байгаа дүрмийг ХЗДХЯ-наас Монгол Улсын Засгийн газрын хуралд оруулж батлуулахыг тусгажээ.

Гэвч ХЗДХЯ-нд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны гишүүдийн хурлын олонхын саналаар Үндэсний их баяр наадмын 1-9 давааны барилдаануудад бөхчүүдийг идэвх харж хасах мөн давуулах дүрмээр зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна.

Тус шийдвэрийг мэргэжлийн байгууллагын зүгээс дүгнэн, наадмын барилдаануудад дараах хүндрэл, зөрчил үүсэхээс болгоомжилж байгаа аж. Тухайлбал,

  • Наадмын түрүү, үзүүр болон цолны даваануудад бөхийг идэвхээр хасах нь монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, сайн сайхны бэлгэдлийн илэрхийлэл, үндэсний их баяр наадмаа үзэж байгаа нийт ард олон, үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх, үүнээс шалтгаалсан ямарваа нэгэн маргаан үүсэх,
  • Идэвхээр давуулах шийдвэр гарсантай холбогдуулан жилд нэг удаа цол олгох наадмын барилдаанд бөх өрсөлдөгчөө мэх хийн давахыг эрсдэлтэйд тооцон, зөвхөн идэвх гаргах үйлдэл, хөдөлгөөн хийж монгол бөхийн үндсэн суурь зарчим алдагдах,
  • Орон нутагт болох сум, аймгийн наадмуудыг зохион байгуулагчид бөхийг хэлмэгдүүлэх, хохироохоос тус тус болгоомжилж байна.

Иймд бөхийг идэвхээр хасах дүрмийг наадмын барилдаанд хэрэгжүүлж ажиллахдаа ХЗДХЯ болон тус яаманд төвлөрсөн Үндэсний Бөхийн Салбар Хорооны гишүүдээс бөхийг хасах мөн давуулах шийдвэр гаргах, шийдвэрийг олон нийт наадамчдад танилцуулж ажиллах комиссыг бүрдүүлэн ажиллах нь зохистой гэж үзэн ХЗДХЯ-д хандан ажиллаж байна.

Үүнээс гадна Допингийн эсрэг үндэсний байгууллагаас энэ оны хоёр, дөрөвдүгээр сард үндэсний бөхийн тамирчдаас допингийн шинжилгээ авсан бөгөөд допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал ирэх долоо хоногт болно гэдгийг мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-23 192.82.80.100

жагсаалтаар уих ын гишүүн болохтой адил юм

Avatar

Нэргүй 2023-06-23 122.201.22.208

tur n shiidsen baihad yah ve dee barildah n baridaad chadahgui n chatsga carailaad gertee suucgaa

Avatar

Л.ЛХАГВА 2023-06-23 103.212.118.43

Идэвхи гаргахгүй зууралдах буюу зугатаагаад байгаа бөхчүүдийг минут нь дуусмагц бяцхан тойрогт оруулаад цахим хяналт тавьчихвал хэн хэнд нь гомдолгүй.хэн торгоос гарсаныг нь ямарч маргаангүй унасанд тооцдог болгох дүрэм мөрдүүлбэл зохино. Энэ нь өрсөлдөөнийг гүнзгийрүүлж цаг хугацааны мэдрэмжтэй болгоно.

Avatar

Нэргүй 2023-06-23 192.82.80.120

Сумо болгох гээд бна уу чи. Бүх л бөхийн төрөлд идэвхээр явуулдаг шүү дээ

Avatar

Зочин 2023-06-23 122.201.22.6

Идэвхээр давуулдаг байна уу, хамаагуй хуруудуулаад нэгийг нь давуулдаг ч байна уу барилдааны хугацааг багасгах нь л чухал энэ бол узэгч олны, нийтийн, нийгмийн эрх ашиг, хэн нэг уяа, мэхгуй, жин массын давуугаар барилддаг бех нэртэй гахайны эрх ашигаас хамаагуй том эрх ашиг гэдгийг ойлгоосой энэ МYБХ нэртэй хэруулчдийн уур

Avatar

Цолмон 2023-06-23 64.119.17.48

Ямарч байсан хугацааны хязгаартай болох нь зөв. Дэлхийн жишигт ойртох хэрэгтэй. Мөн бөхийн дүрэм журмыг бөхчүүд өөрсдөө тогтоодог нь гол буруу гэдгийг ойлгосон үед бөхийн барилдаан сонирхолтой болно. Сагсан бомбогийн дүрмийг сагсчид хэрэлдэж байгаад тогтоодоггүй учир үзэгчдэд сонирхолтой байдаг юм. Үзэгчдийн болон зохион байгуулагчдын төлөөлөл хамтарч шийдэх учиртай.

Avatar

Нэргүй 2023-06-23 213.87.150.124

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-23 202.179.27.205

идэвхтэй байсан нь барьц сонгоод чадвал давна биз

Avatar

Нэргүй 2023-06-23 192.82.82.222

Тавын даваанаас наана идэвх тооцож болно, дээгүүр даваануудад идэвхээр давбал урамгүй.

Avatar

Нэргүй 2023-06-23 202.9.46.63

4 цаг тэврэлдээд зогс байхдаа таарсан допингтой цувдай толгойнууд

Avatar

Нэргүй 2023-06-23 66.181.183.110

заавал допинг хий

Avatar

Бөх сонирхогч 2023-06-23 103.161.242.179

Удааширсан барилдаанд барилдаад давсан ч идэвхээр давсан ч дараагийн аваанд давах боломж бараг байхгүй. Идэвхээр давуулах нь шударга зүйл. Илт хамгаалаад барилдахгүй бол өөр яах билээ…Харин шүүгч нар л шударга байх нь чухал. Илт буруу шүүгээд байвал шүүгчдэд оногдох шийтгэлийг тодорхой болгох хэрэгтэй.

Avatar

Кса 2023-06-23 202.126.89.77

Нэг л аймгийн бөхчүүдэд зориулсан шийдвэр. Наадам ойртонгуут зарлаж гэнэ. Нөгөөдүүл нь сайн том ах нарынхаа буянаар аль ноднингоос энэ дүрмээр бэлтгэл хийгээд эхлэлгүй яахав. Эд нар тэрийгээ мэднэ ээ. Муу хогийн өлөнгүүд

Avatar

Зочин 2023-06-23 66.181.166.196

Барилдааныг хурдавчлахын тулд идэвхээр давуулахаас өөр аргагүй болоо биз, нэгнээ дэрлээд унтчихсан хоёр бөх нэртэй барималыг хэдэн цаг хараад сууж байдаг цаг өнгөрсөн ш дээ, тэгээд ч угаасаа идэвхээр давуулсан, эс давуулсан ч хэрүүлгүй бөх болно гэж байхгүй ш дээ, бөх хэрүүл хоёр одоо салахаасаа өнгөрсөн хорвоо болсон байх аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж