Циркийн ойролцоох сүлжээ дэлгүүрт газ дэлбэрч, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2023.06.23/ 13:00 цагийн үед газ дэлбэрчээ. Дуудлага, мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай бүрэлдэхүүн ажиллаж байна.
Мэдээллийг тодруулахад "12:33 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо "Далай ээж" захад гал гараад байна гэх дуудлагаар Гал түймэр унтраах 10 дугаар ангийн тасаг очиход "Миний сүлжээ" дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системын доор хөргөгчний пирон шатаж байсныг унтраасан. Гал түймэрт "Миний сүлжээ" дэлгүүрийн гурван ажилтан түлэгдсэнийг 103-т хүлээлгэн өгсөн" гэв.
Галд өртсөн иргэдийн биеийн байдлыг тодруулахад "Хоёр иргэн нас барж, нэг хүний биеийн байдал маш хүнд байна" гэв.
Холбоотой мэдээ