Булган аймгийн ЭМГ: Эмчийн хүсэлтийг хүлээн авч, тохиролцсон

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

Булган аймгийн ЭМГ: Эмчийн хүсэлтийг хүлээн авч, тохиролцсон

Булган аймгийн ЭМГ: Эмчийн хүсэлтийг хүлээн авч, тохиролцсон

Нэгэн иргэн цахим хуудастаа өчигдөр /2023.06.22/ Булган аймгийн эрүүл мэндийн газарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, Г.Вандандорж гэх эмч тус аймгийн эрүүл мэндийн төвд эмчээр ажилладаг бөгөөд тухайн эмнэлэгт үүсээд байгаа асуудлыг хэлсний төлөө удирдлагууд нь дарамталж ажлаас халагдах өргөдлөө өгсөн ч бичиг баримтыг өгөхгүй байгаа талаар мэдээлсэн билээ.

Мөн тэрбээр, залуу эмч нарыг резидентээр гэрээтээр ажиллах хугацаанд байрлах байраар хангаагүй бөгөөд асуудлаа хэлээд сар гаруй болоход эмнэлгийн зүгээс огт анхаараагүй. Олон жил ажилласан байхад эмнэлгийн удирдлага нь хаана ч ажиллуулахгүй, эмчлэх эрхийг нь цуцална гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Булган аймгийн эрүүл мэндийн газраас тайлбар мэдэгдэл өнөөдөр /2023.06.23/ хийлээ. Тус мэдээлэлд "Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийг бэлтгэх зорилгоор хувиар болон төрийн сангаар эмч мэргэжилтнүүд үндсэн мэргэжлийг эзэмшдэг. Булган аймгийн эрүүл мэндийн хөгжлийн төвд жил бүр үндсэн мэргэжил эзэмших захиалгаа өгдөг. Үүний хүрээнд төрийн сангийн гэрээгээр Эрүүл мэндийн хөгжлийн төв, захиалагч байгууллага, суралцагч зэрэг дөрвөн талын гарын үсгээр баталгаажсан дөрвөлсөн гэрээг хийж ажилладаг. Тус гэрээ нь таван жилийн хугацаатай. Гэрээний хугацаанд үүргүүдийг тусгаж өгсөн байдаг. Г.Вандандорж эмчийн хувьд 2015 онд Анагаахын шинжлэх ухааны сургуулийг төгсч ирээд ажиллаж байсан. 2017 онд Гэмтэл согог судлал чиглэлээр суралцаж ирээд 2019 онд Булган аймгийн гэмтэл согог судлалын мэргэшсэн эмчээр ажилласан бөгөөд нийт найман жил ажиллаж байгаа эмч.

Өчигдрийн цахим хуудаст гарсан мэдээллийн дагуу тухайн эмчтэй Эрүүл мэндийн газраас уулзаж, ярилцаж, асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө мэдэгдэж, хоёр тал тохиролцсон байгаа.

Булганы иргэдэд эрүүл  мэндийн үйлчилгээг найман жил үзүүлсэн залуу боловсон хүчинг бид гэрээний дагуу дэмжиж, аймгийн нэгдсэн эмнэлгийн ажлаас чөлөөлж, явуулах тал дээр чиглэл өгсөн. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Улаанбаатарт томилолттой байгаа учраас ирэх Даваа гариг гэхэд асуудал шийдэгдэнэ гэдгийг мэдэгдэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж