Ким Жон Ун 2030 он хүртэл сүрдүүлгээ үргэлжлүүлнэ

Ким Жон Ун 2030 он хүртэл сүрдүүлгээ үргэлжлүүлнэ

Ким Жон Ун 2030 он хүртэл сүрдүүлгээ үргэлжлүүлнэ

АНУ-ын Тагнуулын алба өчигдөр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хэрэглээний талаар "Үндэсний тагнуулын тайлан"-г танилцуулжээ. БНАСАУ нь Өмнөд Солонгос болон түүний холбоотнуудыг улс төрийн буулт хийлгүүлэх зорилгоор цөмийн зэвсгээ ашиглана гэдгийг тэд мэдээлэв.

"Ким Жон Ун 2030 он хүртэл хөршүүдээ айлган сүрдүүлэх, буулт хийлгэх, цэргийн эрх мэдлээ бэхжүүлэх зорилготой цөмийн бус үхлийн халдлага хийх зэрэг стратегиэ үргэлжлүүлнэ гэж бид үнэлж байна. Тэр зорилтот дипломат болон далд үйл ажиллагаа явуулж, хурцадмал байдлыг бий болгохын тулд гадаадын засгийн газруудыг шахна" гэж тус тайланд дурджээ. 

Хойд Солонгос он гарснаас хойш 100 шахам баллистик пуужин хөөргөсөн. Харин өнгөрсөн онд 69 баллистик пуужин харваснаар түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Ким Жон Ун зорилгодоо хүрэх хүртлээ цөмийн зэвсгээс татгалзах магадлал тун бага гэдгийг албаны хүн мэдэгджээ. Мөн урт хугацаанд цөмийн зэвсгээ хөгжүүлэхийн тулд маш их хэмжээний зардал, хөрөнгө оруулалт шаардагдана гэдгийг ч онцолжээ. Тус улс хамгийн сүүлд зургадугаар сарын 15-нд Зүүн тэнгис рүү тодорхойгүй баллистик пуужин харвасан. Харин дөрөвдүгээр сарын 13-нд хатуу түлшээр ажилладаг шинэ Хвасон-18 тив алгасагч баллистик пуужин харвасан байна. Мөн тавдугаар сарын 31-нд хиймэл дагуул зөөвөрлөгч пуужин харвасан боловч энэ нь бүтэлгүйтэж, Шар тэнгист осолдсон. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол. 2023-06-23 202.21.107.15

заавал өөрийн эрхэнд байлгах гэсэн янкуудын дарангуйллын эсрэг зоригтой зогсож бгаа цөөхөн улсын нэг. Эрх тэгш э/з-н харьцааг хүслээр л өөдөөс нь элдэв бусын хориг тавьчихдаг новшийн янкууд. Манайд христийн сүмээс их юмгүй боллоо, удахгүй англи хэлийг албан ёсны болгохоор зарим улс төрч нэр зүүсэн новшнууд янкуудын даалгавраар улайраад эхэлсэн. Боловсролын хуульд англи хэлийг албан ёсоор заахаар хуульчлах гээд улайрч эхэлсэн.

Avatar

Нэргүй 2023-06-23 202.126.88.76

Тэнэг бацааныг огт тоохгүй хаячих. Хаяхгүй бгаа шалтгаан нь худлаа сүрдсэн ч юм уу дүр үзүүлж, зэр зэвсгээ сайжруулах, эдийн засгийн элдэв арга хэрэгсэл ашиглахыгаа зөвшөөрүүлэх арга саам л юм шиг байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-06-23 192.82.84.89

мундаг бандгар залуу

Avatar

Нэргүй 2023-06-23 213.87.150.124

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

- bycduin 2023-06-23 216.38.195.74

yyrgaljc;-

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж