АНУ-ын Тагнуулын алба өчигдөр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хэрэглээний талаар "Үндэсний тагнуулын тайлан"-г танилцуулжээ. БНАСАУ нь Өмнөд Солонгос болон түүний холбоотнуудыг улс төрийн буулт хийлгүүлэх зорилгоор цөмийн зэвсгээ ашиглана гэдгийг тэд мэдээлэв.
"Ким Жон Ун 2030 он хүртэл хөршүүдээ айлган сүрдүүлэх, буулт хийлгэх, цэргийн эрх мэдлээ бэхжүүлэх зорилготой цөмийн бус үхлийн халдлага хийх зэрэг стратегиэ үргэлжлүүлнэ гэж бид үнэлж байна. Тэр зорилтот дипломат болон далд үйл ажиллагаа явуулж, хурцадмал байдлыг бий болгохын тулд гадаадын засгийн газруудыг шахна" гэж тус тайланд дурджээ.
Хойд Солонгос он гарснаас хойш 100 шахам баллистик пуужин хөөргөсөн. Харин өнгөрсөн онд 69 баллистик пуужин харваснаар түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Ким Жон Ун зорилгодоо хүрэх хүртлээ цөмийн зэвсгээс татгалзах магадлал тун бага гэдгийг албаны хүн мэдэгджээ. Мөн урт хугацаанд цөмийн зэвсгээ хөгжүүлэхийн тулд маш их хэмжээний зардал, хөрөнгө оруулалт шаардагдана гэдгийг ч онцолжээ. Тус улс хамгийн сүүлд зургадугаар сарын 15-нд Зүүн тэнгис рүү тодорхойгүй баллистик пуужин харвасан. Харин дөрөвдүгээр сарын 13-нд хатуу түлшээр ажилладаг шинэ Хвасон-18 тив алгасагч баллистик пуужин харвасан байна. Мөн тавдугаар сарын 31-нд хиймэл дагуул зөөвөрлөгч пуужин харвасан боловч энэ нь бүтэлгүйтэж, Шар тэнгист осолдсон.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ