"Ламхай нарын асуудлыг цахимаар шүүх нь хэрээс хэтэрч байна"

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

"Ламхай нарын асуудлыг цахимаар шүүх нь хэрээс хэтэрч байна"

"Ламхай нарын асуудлыг цахимаар шүүх нь хэрээс хэтэрч байна"

Гандантэгчэнлин хийдэд ламхай нар хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэрэг гарсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр /2023.06.23/ мэдээлэл хийлээ.

МБШТГТХ-ийн Гандан телевизийн захирал Ж.ОДГАРЬД:

-Хэрэг гарсан байж болзошгүй асуудлыг өндөр түвшинд шалгаж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч бид яллаж болохгүй гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарах хүртэл хүлээцтэй хандахыг та бүхнээс хүсч байна. Анх зургадугаар сарын 15-нд мэдээлэл гарсан даруйд хэргийг шалгах ажлыг эхлүүлсэн.

Хэрэг хянан шалгагдах явцад тодорхой мэдээллийг нийтэд нээлттэй өгөх боломжгүй.

Гэтэл сүүлийн үед асуудлыг нийгмийн сүлжээгээр шүүх явдал хэрээс хэтэрч байна. Удаа дараа энэ асуудал болж байсан байна гэхчлэн мэдээлэл гарч байгаа нь харамсалтай. Бурхан шашны төв, соёлын нэгж рүү цахимаар халдаж байгаа нь буруу. Тиймээс энэ асуудалд албан ёсоор тайлбар өгөхөөр болсон байгаа. Бид нэр төрөө өмгөөлөх гэж суугаагүй бөгөөд хүүхдийн эрхийн асуудлыг чухалчилж байгааг ойлгоосой.

ГАНДАНД ӨМНӨ НЬ ИЙМ АСУУДАЛ ҮҮСЧ БАЙГААГҮЙ

МБШТГТХ-ийн Тамгын лам С.САЙНСҮР:

-Үүссэн байж болзошгүй нөхцөл байдлыг хуулийн байгууллага болон холбогдох байгууллагууд шалгаж байна. Шалгалтын ажил дуусаагүй. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Холбогдох байгууллагуудын эцсийн дүгнэлт гараагүй байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

Урьд нь Гандантэгчэнлин хийдэд хүний эрх, хүүхдийн эрхийн талаар хэд хэдэн удаагийн шалгалт, сургалтууд орж байсан.

Тиймээс тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
222
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж