Тагтан дээр тамхи татах нь байр шатаах эрсдэлтэй

Тагтан дээр тамхи татах нь байр шатаах эрсдэлтэй

Тагтан дээр тамхи татах нь байр шатаах эрсдэлтэй

Орон сууц, нийтийн хотхонд амьдардаг хүмүүс сонор сэрэмж муутайгаас гал алдаж, өөрийн болон бусдын өмч хөрөнгийг болгоомжгүйгээр шатаах тохиолдол олноор гарч байна. Тухайлбал, тагтан дээрээ тамхи татаж, гүйцэт унтраахгүйгээр шидэх, тагтнаас хаях нь дулааны улиралд олон эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс байраа шатаах эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байж, нийтийн өмч хөрөнгөд гамтай хандахыг иргэд болон Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.

Он гарснаас хойш хүний буруутай үйлдлээс болж тагтнаас эхэлж байрны гадна пасад болон айл шатсан хэд хэдэн тохиолдол гарсан. Сүүлийн жишээ бол Баянзүрх дүүргийн Жуковт тагтнаас эхэлж гал алдаж хоёр айлын байр шатсан. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 13-нд Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Жуковт байрлах “Сэнгүр горхи” хотхоны баруун талд байрлах байрны хоёр давхрын хоёр айлд гал гарсан. Онцгой байдлын газар шуурхай ажиллаж галыг унтраасан ч галд алдсан шалтгаан нөхцөл нь иргэний болгоомжгүй үйлдэл байсан.

Мөн гал гарсан айлд бага насны хүүхэд байсан бөгөөд хоёр давхраас буулгаж, амийг нь аварсан. Алба хаагчид галын шалтгааныг тодруулсан хохирлыг хэн нөхөн төлөх нь тодорхойгүй бөгөөд тухайн хоёр айл хохироод үлдэж байгаа юм.

Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар гал тагт хэсгээс гарсан бөгөөд тамхины иш хаяснаас болсон гэдгийг тухайн үед мэдээлж байв. Үүний өмнөх харамсалтай тохиолдол бол “Их Монгол” хороололд гарсан.

Тагтан дээр нь тог цахилгааны утас, шатах тэсрэх бодис огт байгаагүйг тухайн айлынхан хэлсэн бөгөөд шалтгаан нөхцөл нь тодорхой болсон ч өчнөөн олон сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөөрөө хохироод л үлдэж байгаа гэсэн юм.

Энэ мэт олон тохиолдол гарч байгаа бөгөөд орон сууцанд амьдардаг иргэд тамхиа зориулалтын бүсэд татаж, тагтнаас хогоо хаяхгүй байвал нэг эрсдэлт хүчин зүйл үгүй болно. Мөн дулааны улиралд тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй ахуйн гааз, батерей зэргийг тагт хэсэгтээ байршуулахгүй байхыг онцгойгоос анхааруулж байна. Хэрэв иргэн өөрийн оршин байгаа газартаа ухамсартай байвал ахуйн гал түймэр гарахгүй бөгөөд үүнийг дагасан олон эрсдэл үүсэхгүй билээ. Тиймээс тагтан дээрээ тамхи татдаг бүдүүлэг хэвшлээсээ салахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-23 59.153.113.245

тамхи, хөөсөнцөр, хуванцараас болоод байгаа юмуу

Avatar

Нэргүй 2023-06-23 213.87.150.124

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-06-23 202.21.107.16

Тагтан дээрээ ядаж үнсний савтай баймаар

Avatar

Нэргүй 2023-06-23 202.126.90.132

Залуучуудийн тамхи хирээс хэтэрлээ. Төмхины ишны хогонд дарагплаа. Нэг их эр эмгүй тамхи таьсан кофе барьсан улс болжээ.

Avatar

ИРГЭН 2023-06-23 202.9.46.75

2 хөлтэй малнууд газар сайгүй байна. тамхи татаад ишийг нь хогийн пункерт хийснээс манай байранд 2 -ч удаа гал гарах шахсан…ийм малнуудыг яаж устгах вэ???

Avatar

Нэргүй 2023-06-23 103.229.123.229

үмхий тамхичин оркууд л төлөх ёстой ш дээ!!!!

Avatar

зочин 2023-06-23 103.143.41.2

Тагтан дээр, лифт болон орцонд тамхи татахыг хатуу хориглох хэрэгтэй байна. Тагт онгойлгохоор тамхины утаа орж ирээд агаар орчин бохирдуулаад оршин суугчдын тав тухыг алдагдуулж, эрүүл, аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлдөг шүү. Жижиг асуудал юм шиг боловч гал түймэр гарах хүртэл том асуудалд хүрч байгааг анхаарч, хариуцлагажуулмаар байна. Биеэ авч явах соёл, хариуцлага ухамсар эндээс л эхлэх ёстой.

Avatar

зочин 2023-06-23 202.9.46.22

Тагтан дээр тамхи татаж тамхины иш шүлс цэр нусаа ил задгай хаях нь зохимжгүй соёлгүй бүдүүлэг байдлаас хэзээ салах юм болдоо ,,,

Avatar

Нэргүй 2023-06-23 216.38.195.74

-;?

Avatar

Нэргүй 2023-06-23 59.153.113.245

-;

Avatar

CJ;? zubxun 2023-06-23 216.38.195.74

xaasaigyi?

Avatar

-ylcuun, xuux;2015/? USERC; 2023-06-23 216.38.195.74

kbutanza

Avatar

toliry nil nylimaad, baavardaad bn gender, yguun bishy? gyyilagchni CJN mallj, chaabaasnini; 2023-06-23 216.38.195.74

tyreem gej azaartsan, byx yum evdsen, opocuin.

Avatar

Amjult##-? 2023-06-23 216.38.195.74

∆ copy

Avatar

Нэргүй 2023-06-23 216.38.195.74

karmanicy;

Avatar

Нэргүй 2023-06-23 216.38.195.74

NT;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж