Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди энэ долоо хоногт АНУ-д айлчлахдаа Цагаан ордны тэргүүн Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл нарт 7.5 каратын ногоон өнгийн хиймэл алмаазыг бэлэглэсэн байна.
Энэтхэг нь лабораторид ургуулсан хиймэл алмааз үйлдвэрлэлийн хамгийн том үйлдвэрлэгч орон юм. Хиймэл алмааз нь олборлож авдаг органикийг бодвол хямд байдаг ч нүүрстөрөгчийн хий ялгаруулах нь бага бөгөөд орон нутгийн зөрчилгүй байдаг гэж үздэг.
Байденд бэлэглэсэн алмаазыг үйлдвэрлэхэд карат тутамд нь 0.028 грамм нүүрстөрөгчийн хий ялгаруулсан нь олборлож, засч янзалснаас 100 мянга дахин бага бохирдол ялгаруулсан гэж Энэтхэгийн эх сурвалжууд мэдээлжээ. Энэтхэг нь 2018-2021 оны хооронд хиймэл алмаазын борлуулалтаас 274 сая ам.доллараас 1.29 тэрбум ам.долларын орлого олсон байна. Дэлхийн зах зээл дээрх лабораторид ургуулсан нийт алмаазын 15 хувийг Энэтхэгт үйлдвэрлэсэн бол Хятад улс нь зах зээлийн 50 хувийг бүрдүүлдэг аж. Хиймэл алмаазны зах зээл ирэх 10 жилд 55.6 тэрбум ам.долларт хүрэх тооцоо байна.
Алмазыг зөвхөн гоёл чимэглэлд ашиглахаас гадна олон зорилгоор ашигладаг. Алмаз бол гайхалтай бат бөх материал учраас өндөр чанартай чанга яригч эсвэл хиймэл дагуул гэх мэт удаан хугацаанд ажиллах зориулалттай электроникийн салбарт ихэвчлэн ашиглагддаг. Мөн шүдний эмчилгээний хэрэгсэлд ч хэрэглэгддэг.
Органик алмаазыг бодвол лабораторид ургуулсан нь 30-40 хувиар хямд байдаг аж.
ЭХ СУРВАЛЖ: TIME
Холбоотой мэдээ