ҮАБЗ-ийн зөвлөмж сөрсөн Г.Дамдиннямд сануулга өгөв

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн зөвлөмж сөрсөн Г.Дамдиннямд сануулга өгөв

ҮАБЗ-ийн зөвлөмж сөрсөн Г.Дамдиннямд сануулга өгөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2023.06.22/ Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх болж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийг  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг танилцуулах үеэрээ Ж.Чинбүрэн гишүүний гаргасан “Англи хэл нь үндсэн гадаад хэл байна” гэсэн заалтын эсрэг санал өгч, ардын хүүхдэд англи хэл үзэх боломжийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, ХҮН-ын төлөөлөл, бие даагчдын төлөөлөл олгож, дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн нь сануулга авахад хүргэв. Учир нь, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа УИХ-ын гишүүн нь хувийн үзэл бодлоо илэрхийлэх ёсгүй. Ажлын хэсэг, Байнгын хороогоор хэлэлцсэн хуулийн төсөлтэй холбоотой санал дүгнэлт нь олонхийн шийдвэрт үндэслэж гардаг. Иймээс Г.Дамдинням гишүүний дээрх үг нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл болсныг УИХ-ын хуралдааныг даргалагч УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар сануулаад, ийм алдааг бусад гишүүд ч гаргах ёсгүй гэдгийг мэдэгдсэн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн төсөлд “англи хэл нь үндсэн гадаад хэл байна” гэсэн заалт туссан байсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хасахаас аргагүйд хүрч, Ж.Чинбүрэн гишүүн санал гаргаснаар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд хассан аж. Гэвч уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням нь улс төр хийж, попорсон нь гишүүдээс шүүмжлэл сонсоход ч хүргэсэн.

Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг энэхүү төслөөр гурав хоногийн завсарлага авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэлэлцэхээс аргагүйд хүрэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж