“Монголд 400 мянга орчим эзэнгүй амьтан бий”

“Монголд 400 мянга орчим эзэнгүй амьтан бий”

“Азтай савар амьтанд хайртай залуус” төрийн бус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Тэмүүлэнгээс тодрууллаа.


-“Азтай савар” төрийн бус байгууллага байгуулах болсон санаачлага юунаас үүдэлтэй вэ?

-Анх зодуулсан, дайруулсан, өвдсөн нохдод туслахаас сайн дурын ажлаа эхлүүлсэн. Улмаар муур, туулай зэрэг амьтдыг хамгаалах ажлыг хийснээр “Азтай савар амьтанд хайртай залуус” төрийн бус байгууллага маань байгуулагдсан түүхтэй.  2013 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 10 шахам жил үйл ажиллагаа явуулж байна.

-Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэд орчим амьтан аварсан бол?  

-Дэмжигч нарынхаа тусламжтайгаар өдөр бүр амьтдад тусалдаг. Олон хэлбэрээр тусалдаг. Жишээлбэл, 2022 оны сүүлийн улирлын байдлаар 3100 орчим өвчтэй амьтдыг эмчлүүлсэн, 1750 орчим амьтдын үржлийг хаасан байсан. Амьтдын үржлийг хааснаараа хэдэн зуун мянган амьтад хаягдаж, зодуулж, буудуулж золгүйгээр хөнөөгдөхөөс сэргийлдэг.

-Үйл ажиллагаа явуулахад тулгардаг хүндрэлтэй асуудал юу вэ. Жишээ татвал?

-Одоо л Монголд ашиг харахгүйгээр гэртээ амьтан тэжээх соёл дэлгэрч байгаа болохоор асуудал их. Хариуцлагагүй, увайгүй хүмүүс их хүндрэл үүсгэдэг. Жишээлбэл, амьтан тэжээхдээ хайхрамжгүй ханддаг байдал нь. Амьтдаа үржил хязгаарлах мэс ажилбарт оруулдаггүй. Дургүйгээ хүрэхээр шууд гаргаад хаячихдаг. Энэ нь эзэнгүй амьтад олшрох, гэмгүй амьтад зовох гол шалтгаан болдог. Гүтгэдэг, гоочлодог, хараадаг хүмүүс их хэцүү. Сайн дураараа, цаг гаргаад, чадахаараа зүтгэж байгаа гишүүддээ их санаа зовдог. Монголд 300,000-400,000 эзэнгүй амьтан бий. Харин манай байгууллагад идэвхтэй ажилладаг 20 гаруй хүн бий. Тиймээс энэ олон амьтдад яаж хүрч ажиллах билээ. Муухай үг хэлэхдээ бодолтой байхыг хүсмээр байна. Эзэнгүй амьтад бол нийгмийн асуудал. Тиймээс хүн бүрийн оролцоо чухал.

-Нийслэлийн хоёр ч дүүрэгт 100 сая төгрөгийн үржил хаалгах мэс ажилбарын тендер зарласан байсан. Энэ асуудалд танай байгууллага ямар байр суурьтай байгаа вэ?

– Анх үржил хязгаарлах мэс ажилбарын талаар ярихад хүмүүс ихэд дургүйцэж "Нохойд спираль тавих гэж байна" зэргээр худал мэдээлэл тараах нь хэцүү байсан. Одоо хүмүүс нөхцөл байдлыг ойлгоод энэрэнгүй аргаар эзэнгүй амьтдын асуудлыг шийдэхэд нэгдэж байгаа нь сайн хэрэг юм. Эр, эм хоёр нохойн үржлийг хязгаарлахад 6 жилд 67,000 болж үржихээс нь урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Муур бол бүр хурдан үрждэг. Тиймээс үржил хязгаарлах нь хамгийн үр дүнтэй бас энэрэнгүй арга юм.

-Хамгийн их аз жаргал мэдэрдэг мөчөөсөө хуваалцвал?

-Аварсан амьтнаа амьдарч явааг харах хамгийн гоё. Тэднийг харан урам авч, ажилладаг.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-06-23 202.126.88.73

Энэ хүмүүс та нараас, төрөөс мөнгө гуйж энэ үйл ажиллагаагаа явуулаагүй, цэвэр өөрсдийн ухааны цар, хүнлэг сэтгэлээрээ энэ үйл ажиллагаагаа явуулж байна. Төр засагт гомдоллож байгаа юм шиг хүнээ анхаараач энэ тэр гэх энэ хүмүүст ямар хамаатай юм бэ, тийм л ухаантай хүнээ хайрладаг юм бол энэ сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс өөрсдөө хүнрүүгээ чиглэсэн ажил хийж хэрэгжүүлээч, хүн хүнээ гэлгүй яахав гэхдээ бид бас амьтан ургамал гээд бусад бидэнтэй цуг оршин байдаг зүйлсийг хайрлах ёстой шүү дээ

Avatar

Нэргүй 2023-06-23 66.181.182.18

Өнчин хүүхэд хэд байдаг вэ???? Амьтан өргөж авсанаас хүүхэд өргөж авч тэжээж буян үйлдвэл таарна.

Avatar

Нэргүй 2023-06-23 202.9.46.63

"Хүн тэжээвэл толгой цусдах, мал тэжээвэл ам тосдох" хэмээх Монгол ардын зүйр үг буй

Avatar

Нэргүй 2023-06-23 213.87.150.124

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-23 202.9.46.63

Эхлээд хүндээ хүнлэг хандчих, ямаа биш хүнээ ажилтай цалинтай болгочих, хонины ноосны үнэд төсвөөс татаас өгөх биш Монгол хүнийхээ хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулчих, дараа нь тэр хорхой шавьж оготно муур нохойгоо энхрийлэн хайрла

Avatar

amjilt husie! 2023-06-23 150.249.5.182

orchin ueiin medlegtei enerungui setgeltei mundag zaluuchuuddaa mash ih bayarlalaa! mongol maani hugjij bn shu

Avatar

Нэргүй 2023-06-23 202.126.89.36

хүн нь гахай нохой шиг, нохой гахай тахиа нь бурхан шиг амьдрах нь л дээ

Avatar

Нэргүй 2023-06-23 202.126.89.36

хүнээ хайрлаж чадахгүй байж юу амьтан хайрлах вэ? Бас гэрийнхээ гишүүн болгочихноо. Гудамжинд гуйлга гуйгаад зогсож байгаа хүнд гараа сарвааж чадахгүй байж эзэнгүй зоргоороо амьдарч байгаа амьтан туслаж зовоох гэнээ

Avatar

Нэргүй 2023-06-23 202.131.245.243

Эхлээд хүндээ анхаарал хандуулмаар юм даа.

Avatar

Зочин 2023-06-23 202.126.90.45

амьтаны хайрлах сэтгэл байна уу ? та нарт дэлхий дээр ганцхан хүмүүс амьдардаггүй юм.

Avatar

Нэргүй 2023-06-23 66.181.182.18

Амьтаныг байгалд нь тааваар нь орхивоос үйлдэж буй буян чинь тэр болой.

Avatar

Нэргүй 2023-06-23 202.9.46.191

Бүгдийг нь Хойд-Солонгост өг, ард түмэн нь цөөхөн хэд хоног ч гэлээ махтай бантан өвчүүнийхээ ар руу шидэг л дээ хөөрхийс

Avatar

Нэргүй 2023-06-23 202.126.88.89

Urjeedl ll

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж