"Сонсогчдодоо бүтээлээ хүргэх мэдрэмж шинээрээ, хуучиршгүй"

"Сонсогчдодоо бүтээлээ хүргэх мэдрэмж шинээрээ, хуучиршгүй"

"Сонсогчдодоо бүтээлээ хүргэх мэдрэмж шинээрээ, хуучиршгүй"

Хөгжим ч тоглож чаддаггүй байсан найзууд “Playtime” наадмыг үзсэн цагаас дор бүрнээ уйгагүй оролдлого, бэлтгэл сургуулилалт хийсээр өнөөдрийн “Тhe Colors” хамтлагийг бий болгож чадсан түүхтэй. Ингээд хөдөлмөрч, авъяаслаг залуустай цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу?. Уншигчдад маань өөрсдийгөө танилцуулаач?

-Дуучин Г.Тогтуун, бөмбөрчин Н.Жамух, гитарчин А.Тэргэл, басс гитарчин Б.Төгөлдөр, төгөлдөр хуурч Б.Бат-Оюу гэсэн 5 гишүүнтэй.

-Анх хэдэн онд хамтлагаа байгуулж байсан билээ. Нэлээд хэдэн цомог гаргасан санагдана?

-Анх том зорилго, амбиц байгаагүй. 2010 онд өөрсдийн мэдрэмжээ илэрхийлэх гэж найзуудаараа хамтлагаа байгуулж байсан. Тэр цагаас хойш “Өнөөдөр хэдэн он бэ?”, “Ноён тагаа”, “Би тэнгэр лүү унаж байна”, “Сарны титэм”, “Нарны титэм” зэрэг цомгууд гаргаж байсан.

-Хамтлагийнхаа нэрийг яагаад “The Colors” гэж өгөх болов?

-Утгыг нь нэг их бодохгүйгээр л “The Colors” гэж хамтлагаа нэрлэсэн.

-Анх ямар хөгжмийн наадамд оролцож байсан бэ?

-2010 онд “Play Time”-д үзэгчийн суудлаас найзуудаараа оролцож байсан бол 2011 онд хамтлагаараа уран бүтээлчдийн зүгээс оролцсон. 2011 оноос хойш тасралтгүй оролцсоор 2022 онд “Play Time”-н хаалтыг хийсэн. Энэ жил мөн оролцох болно.

-Анхны хөгжмийн наадамд оролцох мэдрэмж ямар байсан бэ?

-Анх догдлол,сандрал ихтэй сонин бас гайхалтай байсан.

-Анх тайзан дээр гарч уран бүтээлээ сонсогчдодоо хүргэж байсан үеийн мэдрэмж, 13 жилийн дараах одоогийн мэдрэмж өөр байдаг уу?  

-Сандрах мэдрэмж багассан болохоос биш сонсогчид, фэнүүддээ тайзан дээрээс уран бүтээлээ хүргэх мэдрэмж яг л тэр үеийнх шигээ шинээрээ, хуучиршгүй байдаг даа.

-Урлагаасаа шантармаар, орхимоор үе байдаг уу?

-Шантармаар үе ч  байдаг л даа… Зөвхөн урлаг гэлтгүй бүх салбарт хүн бүрийн амьдралд тохиолддог зүйл. Гол нь дуртай, жаргалтай зүйлээ хийж байгаа хүн бол өөр л байдаг юм. Өөрсдийн мэдрэмжээ хөгжим дуугаар дамжуулж бусдад хуваалцах, бидний сонсогчдын Colors,Colors гэж дэмжих чимээ хүртэл бүх зүйлс нь гоё байдаг.

-Шинээр хамтлаг байгуулах гэж байгаа хүүхэд, залуучуудад хандаж хэлэх зөвлөгөө юу вэ?

-Ер нь нэг хамтлаг байгуулаад үздэг юм уу гэх байдлаар хандах юм бол дэмий байх аа/инээв/. Гол нь дуртай, сонирхолтой байх ёстой.  Байгуулаад үзчих үү, яах уу гэж эргэлзэж байвал цагийн гарз л гэж хэлнэ.

– Яруу найргаар бол онгод гэдэг шиг дуу бичих хүсэл нь хэзээ яаж төрдөг вэ?

-Яг тийм ийм гэсэн юм байхгүй. Өдөр тутмын амьдралд хүчтэй санагдсан, өөр санагдсан мэдрэмжээ л буулгаад хөгжмөөрөө амьдруулдаг. Заримдаа ганц нэг дуугаа ч өөрөө ойлгохгүй яг юу бодож, юу мэдэрч бичсэн юм бол гэж санагдах үе ч байна/инээв/.

-Хамтлагийн гишүүд нь өөр хамтлагт уран бүтээл туурвиж байсан уу?

-Тийм ээ, тоглож байсан. Нэрийг нь хэлэх үү, яах вэ? /инээв/ Өмнө нь ч, одоо ч ганц нэг гишүүн маань өөр хамтлагт тоглодог.

-Та бүхэн 13 жилийн турш хамтдаа уран бүтээлээ туурвиж ээ. Хамтлагийн гишүүдийг нэг зүгт чиглүүлдэг үнэт зүйл юу вэ?

-Нөхөрлөл. Хэн ч, хэзээч нэгнийгээ хөгжим мундаг сайн тоглодог болохоор хамтлагаа байгуулж, хамтлагтаа аваагүй. Бие биеээ хүндэлж, нөхөрлөдөг болохоор энэ хугацааг туулсан байх даа.

-Гадаад орнуудад тоглолт хийж байсан уу?

-2019 онд АНУ-ын “SXSW Show Case”-д, ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан “V-Rox” наадамд эх орноо төлөөлөн оролцож, тоглолтоо сонирхуулж байсан.

-Улсаасаа хамаарч үзэгчдийн дууг хүлээн авч байгаа догдлолд ялгаа байдаг уу?

-Монголд бол сонсогчид үгийг ойлгож мэдэрч сонсдог бол бусад улсад Монгол хэлийг ойлгохгүй учир цэвэр амьд хөгжим талаас нь ойлгож хүлээн авдаг.

-Шинэ цомог гаргах уу?

-Бид шинэ цомгоо гаргах гээд хэвлэлтэд явуулсан. Хос пянз байгаа. Ирэх долдугаар сарын сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөсөн.

С.НИНЖЖАРГАЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-23 213.87.150.124

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-23 202.126.90.45

aaaa colors2 <3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж