Бээжинд 2014 оноос хойших хамгийн халуун өдөр болов

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

Бээжинд 2014 оноос хойших хамгийн халуун өдөр болов

Бээжинд 2014 оноос хойших хамгийн халуун өдөр болов

Хятадын нийслэл Бээжин хотод өчигдөр /2023.6.22/ агаарын температур Цельсийн 40 хэмээс дээш халж, зургадугаар сарын хамгийн халуун өдөр боллоо. Бээжин хотод 2014 оноос хойш анх удаа 40 хэм давж халсан нь энэ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын хойд хэсгийг бүрхсэн халууны давалгаа дайран өнгөрч байгаа тул хэт халуун амралтын өдрөөр үргэлжлэх төлөвтэй байна.

Бээжингийн гол хэмжүүр гэж тооцогддог хотын өмнөд захын цаг уурын станц Пүрэв гаригийн өдрийн  14:30 цагт 40.7 С градусыг заажээ. Тус хотын цаг уурын товчооны мэдээлснээр 2014 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс хойш 40 С-ийн босгыг анх удаа давсан аж.

Пүрэв гариг нь орчин үеийн цаг уурын бүртгэл эхэлснээс хойш Бээжин хотын хувьд зургадугаар сарын  хамгийн халуун өдөр болжээ. Өмнө нь 1961 оны зургадугаар сарын 10-нд агаарын температур 40,6 хэм хүртэл халж байв. Бээжингийн зүүн хойд хэсэгт орших Танхэкоу хэмээх жижиг тосгонд агаарын температур 41.8 хэмд хүрч, Пүрэв гаригт Хятадын хамгийн халуун цэг болсон байна.

Бараг 22 сая хүн амтай Бээжин хотод ирэх Бямба гариг хүртэл агаарын температур 39 хэм хүрч болзошгүй гэдгийг анхааруулж, улбар шар өнгийн сэрэмжлүүлэг зарлалаа.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын хойд болон зүүн хэсгийн Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньдун хотуудад хэт халалтын улмаас цаг агаарын үндэсний товчоо өмнөх жилүүдийнхээс бараг 14 долоо хоногийн өмнө халуунд цохиулах тухай сэрэмжлүүлгийг гаргасан. Мөн хэт халалтын улмаас эрх баригчид газар тариаланг хамгаалах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, өдрийн хамгийн халуун цагт гадаа ажиллах ажлыг түр зогсоосон. Түүнчлэн 13 сая гаруй хүн амтай Тяньжин хотын боомт хотод агааржуулалтын хэрэгцээ нэмэгдсэнээр зургадугаар сарын 15-нд эрчим хүчний сүлжээний ачааллыг 14.54 сая киловатт болж, өмнөх оны мөн үеэс 23 хувиар нэмжээ.   Тяньжинь хотын дүүрэгт өчигдөр агаарын температур 41.2 хэмд хүрч, орон нутгийн дээд амжилтыг эвджээ.

Хятадын цаг уурын газраас мэдээлснээр, Хятадад амралтын өдрүүдээр болох "Луут завины баяр"-тай давхцан хэт халалтын үе нь Хятадын хойд хэсэг болох Өвөрмонгол, баруун хязгаарын Шинжаанд ч мөн ажиглагдах гэнэ. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж