Зарим аймгийн тогийг 6 хоног тасална

Зарим аймгийн тогийг 6 хоног тасална

Зарим аймгийн тогийг 6 хоног тасална

Баян-Өлгий болон Ховд аймгийн цахилгаан эрчим хүчийг маргаашаас тав хоног хязгаарлахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 23-28-ны өдрийн 07:00-20:00 цагийн хооронд хоёр аймгийн тогийг хязгаарлах аж.

Энэ талаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас тодруулахад "Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 2023 оны урсгал засварын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 110кВ-ын Улаангом,Өмнөговь 1, 2 Цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийгдэх гэж байгаа. Тиймээс энэ сарын 23-28 хүртэл цахилгаан хязгаарлана. Гэхдээ заасан цагийн хооронд л хүчдэл тасална.

Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчийг дулааны цахилгаан станц, нарны станцаас цахилгаан эрчим хүчээр хангах болсон тул цахилгаан эрчим хүч хэрэглэгчид, аж ахуй нэгж  байгууллагууд эрчим хүчний хэрэглээгээ зохицуулахыг анхааруулж байгаа" гэлээ.

Тус ажлыг өнгөрсөн долоо хоногт хийхээр хугацаа товлосон байсан ч элсэлтийн ерөнхий шалгалтаас шалтгаалж долоо хоног хойшлуулсан байна. Тиймээс маргаашаас эхэлж дараах хоёр аймагт заасан цагуудад цахилгаан эрчим хүчийг хязгаарлах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-22 202.70.44.46

Усан цахилгаан станц. нарны цахилгаан станцаас гээрэй. Дулааны цахилгаан станц тэнд байхгүй

Avatar

Нэргүй 2023-06-22 213.87.136.69

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж