Газрын тосны бүтээгдэхүүний үйдвэрлэлийн тухай товч танилцуулга

Газрын тосны бүтээгдэхүүний үйдвэрлэлийн тухай товч танилцуулга

Газрын тосны бүтээгдэхүүний үйдвэрлэлийн тухай товч танилцуулга

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар газрын тосыг дотооддоо боловсруулах, үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжих асуудлыг бодлогын баримт бичгүүдэд тусгасаар ирсэн. УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх…”-ийг тэргүүлэх зорилтоо болгож, энэ зорилтын хүрээнд “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах чиг бодлого”-ыг баталсан.

Ийнхүү энэ бодлогод нийцүүлэн Засгийн газрын 2012 оны 112 дугаар тогтоолоор импортын автобензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эдийн гаалийн албан татвар “0” хувь байхаар; дотоодод үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар мөн адил “0” хувьтай байхаар тогтоож мөрдөж байсан.

Засгийн газраас 2015 онд 112 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж мөрдөх хугацааг зургаан жил болгон сунгасан. Энэ тогтоол зөвхөн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд хамаарч байсан болно.

Засгийн газрын 2018 оны 169 дугаар тогтоолоор “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого (2018-2027)”-ыг баталж “Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үүний тулд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын таатай бодлогоор дэмжихээр заасан. ”Алсын хараа-2050” баримт бичигт Газрын тос боловсруулах үйлдвэр, түүний дэд бүтцийн сүлжээ, нефть-химийн үйлдвэр барьж байгуулна.” гэж заасан. Эдгээр зорилтыг хангахад зөвхөн төрийн үйлдвэрээс гадна хувийн хэвшил өөрсдөө санхүүжилтээ хариуцаж жижиг оврын үйлдвэрлэл эрхлэхийг дэмжих бодлогын үндэс ийнхүү тавигдсан.

Үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүний импорт 2015-2021 онд 22 импортлогч аж ахуйн нэгж, байгууллага нийт 846,9 мянган тн үйлдвэрийн зориулалттай газрын тосны бүтээгдэхүүн импортлон гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 171,9 тэрбум төгрөг төлж дотоодын түлшний 20 гаруй хувийн нөөцийг бүрдүүлж байсан байна. Үйлдвэрийн зориулалтаар оруулж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүний импортлогч бүх аж ахуйн нэгжүүд гаалийн татвар 5 хувь, нэмэгдсэн өртгийн татвар 10 хувиар төлж , ашгийн татварыг борлуулалын орлогоос 10-25 хувиар төлж байсан . 2020 оноос эхлэн хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилат болон керосины 1 тонн тутамд 285,000 төгрөгийн Онцгой албан татвар ногдуулахаар заасан.

Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр:

Одоо газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий долоон аж ахуйн нэгж байгаа бөгөөд 2019-2020 оны наймдугаар сар хүртэл 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тогтмолжиж, үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан байна. Олон улсад мэргэжлийн өндөр түвшинд анхан шатны нэрлэгийн хагас боловсруулсан, завсрын бүтээгдэхүүнийг газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар нэрлэгийн технологийн хэсэгчилсэн горимыг бага хүчин чадалтай реформинг, гидроцэвэрлэгээ, чанар сайжруулагч зэрэг сайжруулагч процесстой хялбаршуулсан схем бүхий бага хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийн технологийг өргөн ашиглаж , алслагдсан бүс нутгийг хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангадаг туршлага олон байдаг, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр нь яг адилхан технологитой юм.

Өөрөөр хэлбэл дахин нэрж нэмэлт бүтээгдэхүүн, тогтворжуулагч, октан цетан өсгөгч, шингээгчид суурилсан хүхэргүйжүүлэх дамжлагаар дамжин боловсруулалт хийгдсэнээр 60 хувийн гарцтай эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна. Зөвхөн дизелийн түлш үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүнийг жижиглэнгээр буюу шатахуун түгээх газруудад борлуулдаггүй байна.

Үйлдвэрлэлээс гарсан дотоодын түлшийг Олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шалгуулсан дүгнэлтэд үндэслэж чанарын зохих шаардлага хангасан тохиолдолд худалдаалдаг ба гол худалдан авагч байгууллагууд нь уул уурхай, газар тариалан, зам барилга зэрэг үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбарын аж ахуй нэгжүүд байдаг. Эцсийн бүтээгдэхүүн болох түлш нь Монгол Улсад мөрдөгдөж буй чанар стандартыг хангасан, стандарт нөхцөлөөс давсан хүний эрүүл мэндэд хортой , хүнд элемэнт байхгүй бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс иргэд аж ахуйн нэгжид учирсан хохирол байхгүй, энэ төрлийн маргаан байхгүй болно.

Харилцагч байгууллагуудад бөөний үнээр 60-120 хоногийн барьцаагүй эргэн төлөлтийн нөхцөлтэйгөөр нийлүүлж байсан бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд харилцагчдад үзүүлсэн үнийн хөнгөлөлтийг тооцож үзэхэд 32 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Ингэснээр үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбарын гол хэрэглээ болох дизель түлшийг бага боловч дотооддоо үйлвэрлэн нэмүү өртөг шингээгээд зогсохгүй харилцагч байгууллагуудын төлбөрийн асуудлыг давхар шийдэх ач холбогдолтой байна.

Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 95 орчим хувийг импортоор хангадаг. Хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжсэнээс хойш энэ салбарт аж ахуй нэгжүүдийн төсөвт төлж төвлөрүүлдэг дараахь орлогууд тасалдсан. Тухайлбал, орон нутагт 500 гаруй ажлын байр бий болгож 6,5 тэрбум төгрөгийн цалингийн зардал гаргаж 500 сая төгрөгийн ХХОАТ, 870 сая төгрөгийн НДШ улсын төсөвд төлж байсан мөн үйл ажиллагааны болон үл хөдлөх хөрөнгийн даатгал, ажиллагсдын эрүүл мэндийн даатгал, сургалт, хангамж, урамшуулалд нийт 4,7 тэрбум төгрөгийг зарцуулж байсан нь зогссон.

Газрын тосны бүтээгдэхүүний боловсруулалттай холбоотойгоор дагалдах дэд (шингэн түлш ачиж буулгах терминал, салаа төмөр зам, вагон пүү, агуулах байгууламжийг барих гэх зэрэг) болон бусад үл хөдлөхтэй холбоотой хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил өөрсдийн санхүүжилтээр хийсэн байгаа нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг 20 гаруй хувиар нэмэгдүүлэх, улмаар гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг 6 сарын хугацаанд нөөцлөх, үнийг тогтвортой байлгах, тээвэрлэлтийн эргэлтийг хурдасгахад ихээхэн нөлөө үзүүлсэн алхам болж байв.

Тухайлбал, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүссэн 2021-2022 оны үед хувийн хэвшлийн туслалцааг татан оруулж тээвэрлэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан билээ. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн 20 орчим хувийг өөрсдөө бүрдүүлсэнээр уул уурхайн олборлолтод зарцуулдаг дизель түлшийн дотоод зах зээлээс нийлүүлэх нийлүүлт өсч эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого өсөх эерэг үр дагавартай. Цаашлаад импортоор авах газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөлтөөс шалтгаалсан бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зах зээлийн аргаар хязгаарлах боломж нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж