
Улаанбаатарт өнөөдөр бороо орохгүй 18-20 хэм дулаан байна. Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим хэсэг, зүүн зүгийн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна гэж цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Н.Түвшин