Улиасанд тариа хийхгүй, хөвөн 14 хоног л унана гэв

Улиасанд тариа хийхгүй, хөвөн 14 хоног л унана гэв

Улиасанд тариа хийхгүй, хөвөн 14 хоног л унана гэв

Дулааны улиралд хотын гудамжаар хийсэх цагаан хөвөн буюу улиасны унгарил нүд, хамар руу орох , хоол, хүнс дээр наалдаж, иргэдийг бухимдуулдаг. Харшил сэдрээх, гудамжаар зорчиход хүндрэлтэй болох зэрэг асуудалтай байгаа учраас иргэд тарилга тарих, хөвөнг унах процессыг механикаар болиулах арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.

Харин үүний хариуд Хотын захиргаанаас "Улиасанд жил бүр тарилга тарих боломжгүй. Унгарилын хугацаа богино учраас хоёр долоо хоног л үргэлжилнэ" гэв.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас модны хөвөнгийн талаар "Улиас модны биологийн хөврөл зургаадугаар сарын эхэн үед явагддаг. Энэ үед бидний модны хөвөн гэж нэрлээд байгаа унгирал гэдэг зүйл агаарт дэгдэж эхэлдэг. Унгирал унах үйл явц 14 хоног л үргэлжилнэ. Энэ жилийн тухайд харьцангуй хүйтэн, оройтож дулаарсан тул өмнө жилийнхийг бодвол биологийн хөврөл нь хожуу явагдаж байна гэж хэлж болно. Бид үүний эсрэг мод усалж, норгох л арга хэмжээ авч ажиллаж байна. 2021 онд анх хөврөлийг зогсоох тарилгыг туршиж, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Гэсэн ч жил бүр тарилга ашиглах боломжгүй" гэсэн юм.

МОДНЫ ХӨВӨН ХАРШИЛ ҮҮСГЭХГҮЙ

Харшлын эмч нарын хэлж байгаагаар "Модны хөвөн хаях үед ихэнх хүмүүсийн харшил сэдэрдэг. Гэхдээ уг хөвөн нь өөрөө харшил үүсгэдэг гэсэн үг биш. Учир нь харшил нь өөрөө уургийн бүтэцтэй байдаг. Харин амьсгал, болон хамрын харшилтай хүний харшлыг сэдрээх нөлөө үзүүлдэг” гэх тайлбар өгсөн. Тэгэхээр хөвөн унах хугацаа дуусах хүртэл амны заалт зүүх нь зүйтэй аж.

Хэдийгээр харшил сэдрээж, явган зорчигчдод хүндрэл учруулдаг ч улиас модыг зөв арчилж ургуулж чадвал орчны дуу чимээ багасгах, хөрс, агаар цэвэршүүлэх гээд олон давуу талтай.

Харин буруу аргаар таривал унгарил ялгарч иргэдийг бухимдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Эр модны тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр буюу унгарил агаарт тархдаг гэж үздэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-22 139.5.219.206

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛИАСНЫ ХӨВӨН БАРАГ 9 САР ДУУСТАЛ ХИЙСДЭГ. ЦОНХОО ОНГОЙЛГОХ АРГА БАЙДАГГҮЙ.
БГД-ИЙН ТОХИЖИЛТИЙН ХЭЛТЭС ГЭЖ ЮҮ ХИЙДЭГГҮЙ ХЭСЭГ ГӨЛГӨР НӨХДҮҮД БАЙНАА.

Avatar

Нэргүй 2023-06-22 66.181.182.18

14 xonog ix.

Avatar

Нэргүй 2023-06-22 213.87.136.69

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-22 79.206.180.46

Битгии худлаа бичээд бай Ингэх хэрэггүй

Avatar

Зочин 2023-06-22 202.9.46.148

2-3 жилтйн өмнө билүү улиасанд тарилга хийнэ гэж өөрсдөө л ярьж мэдээлээд төсөвлөөд байсан биздээ. Тэр мөнгө нь хайчсан юм бол. Улиасны унгирлах хугацаа нь 6-н сарын 20-диор эхлээд 7-р сарын 5-6 нд дуусна лдаа.10-н жилийн өмнө ч ийм 20-30 жилийн өмнө ч ийм л байсан. Бороо хуртай байвал бас гайгүй дээ.

Avatar

Улиасны үр 2023-06-22 66.181.161.21

Бидний ад үзээд байгаа нь уг нь улиасны үр юмсан. Та нар гартаа аваад сайн ажиглаад үзээрэй, амьд юм бүхний ганц зорилго бол үр удмаа үлдээх, өсөж үржих явдал байдаг. Тэр хөвөн гээд байгаа чинь уг нь улиасны үрний нисгүүр юм шүү, салхиар, бас аливаа зүйлд наалдаж зүүгдэх замаар аль болох хол үр нь тарах зориулалттай л юм даа. Бид байгалийн бүтээлийг ад үзээд яах ч билээ, өөрсдөө бусад амьтай, амьгүй бүхэнд төвөг удаж, ад үзэгдэж яваа, ирээдүй нь тун бүрхэг амьтан ухаантай юм шүү

Avatar

Z 2023-06-22 202.126.89.199

Medehgui hen baigaa yum ulun hutsaadl

Avatar

Нэргүй 2023-06-22 202.72.245.121

Энэ хотын гудмуудаар байгаа бөөстсөн бутнуудаа эмчилмээр юм даа. Жижиг жижиг бөндгөр энэ нь бөөс бөгөөд ургамлаа хордуулдаг, иргэдэд ч хортой гэх юм

Avatar

Нэргүй 2023-06-22 192.82.75.111

бороо орохоор дорхноо л уначихдаг шдээ.

Avatar

Ганаа 2023-06-22 66.181.180.80

Улаанбаатар хот хог новшиндоо дарагдаад дээр нь энэ улиасны хөвөнцөр нэмэгдээд тун хэцүү байна. ядахдаа усаар шүрших, байгууллагууд гадна орчноо цэвэрлээд цэвэрхэн байх юмсан, ямар ч удирдлага, зохион байгуулалт алга, хот, дүүргийн дарга нар контороосоо гарч нэг өдөр гадуур алхаж явж үзээч, нэг их худлаа ярьсан хүмүүс байх юм

Avatar

Нэргүй 2023-06-22 66.181.160.45

Мэргэжилдээ сайн, мэдлэгтэй дендрологич Монголд байхгүй юм уу??

Avatar

улиасны унингар 2023-06-22 202.21.119.250

Чухам л арга хэмжээ авч байгаө гээд байсан, худлаа байсан байна

Avatar

зочин 2023-06-22 103.10.20.102

Тэмдэг тавиад дараа жилийн хавар нь мөчрийг нь богиносгоод тайрчихаар арай бага л баймаар юм.

Avatar

зочин 2023-06-22 122.201.22.119

ажилгүй иргэдээ боддоггүй амьсгаанууд

Avatar

Нэргүй 2023-06-22 185.80.220.24

14 хоногт л унаад хийсээд алга болдог л эд шд. Бөөн өрөнд баригдсан улс байж ийм юманд мөнгө зарах дэмий. Тэрэнд орвол нийслэлийн замаа өргөтгөх мэтийн хэрэгтэй юманд мөнгө зарцуулах хэрэгтэй.

Avatar

Эмчид 2023-06-22 103.229.120.185

Улиасны алинаар унаад эхлэхэд миний харшил хөдөлж найтааж ,хамар загатнаж эхлэдэг. 4 дахь жилдээ давтагдаж байна.Маш хэцүү.Харшилийн эмээр л бага зэрэг дарж байна..Харшил үүсгэдэггүй гэж худал хэлэх хэрэггүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж