Улиасанд тариа хийхгүй, хөвөн 14 хоног л унана гэв

Хуучирсан мэдээ: 2023.06.22-нд нийтлэгдсэн

Улиасанд тариа хийхгүй, хөвөн 14 хоног л унана гэв

Улиасанд тариа хийхгүй, хөвөн 14 хоног л унана гэв

Дулааны улиралд хотын гудамжаар хийсэх цагаан хөвөн буюу улиасны унгарил нүд, хамар руу орох , хоол, хүнс дээр наалдаж, иргэдийг бухимдуулдаг. Харшил сэдрээх, гудамжаар зорчиход хүндрэлтэй болох зэрэг асуудалтай байгаа учраас иргэд тарилга тарих, хөвөнг унах процессыг механикаар болиулах арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.

Харин үүний хариуд Хотын захиргаанаас "Улиасанд жил бүр тарилга тарих боломжгүй. Унгарилын хугацаа богино учраас хоёр долоо хоног л үргэлжилнэ" гэв.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас модны хөвөнгийн талаар "Улиас модны биологийн хөврөл зургаадугаар сарын эхэн үед явагддаг. Энэ үед бидний модны хөвөн гэж нэрлээд байгаа унгирал гэдэг зүйл агаарт дэгдэж эхэлдэг. Унгирал унах үйл явц 14 хоног л үргэлжилнэ. Энэ жилийн тухайд харьцангуй хүйтэн, оройтож дулаарсан тул өмнө жилийнхийг бодвол биологийн хөврөл нь хожуу явагдаж байна гэж хэлж болно. Бид үүний эсрэг мод усалж, норгох л арга хэмжээ авч ажиллаж байна. 2021 онд анх хөврөлийг зогсоох тарилгыг туршиж, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Гэсэн ч жил бүр тарилга ашиглах боломжгүй" гэсэн юм.

МОДНЫ ХӨВӨН ХАРШИЛ ҮҮСГЭХГҮЙ

Харшлын эмч нарын хэлж байгаагаар "Модны хөвөн хаях үед ихэнх хүмүүсийн харшил сэдэрдэг. Гэхдээ уг хөвөн нь өөрөө харшил үүсгэдэг гэсэн үг биш. Учир нь харшил нь өөрөө уургийн бүтэцтэй байдаг. Харин амьсгал, болон хамрын харшилтай хүний харшлыг сэдрээх нөлөө үзүүлдэг” гэх тайлбар өгсөн. Тэгэхээр хөвөн унах хугацаа дуусах хүртэл амны заалт зүүх нь зүйтэй аж.

Хэдийгээр харшил сэдрээж, явган зорчигчдод хүндрэл учруулдаг ч улиас модыг зөв арчилж ургуулж чадвал орчны дуу чимээ багасгах, хөрс, агаар цэвэршүүлэх гээд олон давуу талтай.

Харин буруу аргаар таривал унгарил ялгарч иргэдийг бухимдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Эр модны тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр буюу унгарил агаарт тархдаг гэж үздэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж