Ямар зорилгоор худал мэдээлэл тараав

Хуучирсан мэдээ: 2023.06.22-нд нийтлэгдсэн

Ямар зорилгоор худал мэдээлэл тараав

Ямар зорилгоор худал мэдээлэл тараав

Дотоодод шатахуун үйлдвэрлэгч компанийн 360 вагон түлш борлуулалтгүй зогссоноос болж, шатахуун тасалдах эрсдэлд ороод байна гэж С. Бямбацогт сайд ярилцлага өгчээ.

Манай улсын дизель түлш бензиний 90 орчим хувь нь ОХУ-аас, тухайлбал Роснефтийн үйлдвэрээс нийлүүлэгддэг билээ. Энэ оны зургадугаар сард Роснефт Монголия ХХК-аас манай бүх нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд өгсөн мэдэгдлээр “Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр жил бүр засвар үйлчилгээг 15 хоногт хийдэг боловч энэ онд илүү урт хугацаанд буюу 1 сар орчим засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү засвараас шалтгаалан энэ оны найм, есдүгээр саруудад газрын тосны бүтээгдэхүүний хангамжид доголдол үүсч нийлүүлэлтийн тоо хэмжээ буурах эрсдэл үүсээд байна.” хэмээн тусгасан юм.

Үүнтэй холбоотойгоор нефьт импортлогч аж ахуйн нэгжүүд газрын тосны бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт тасалдахаас сэргийлэн энэ оны зургадугаар сард дизелийн түлш болон автобензин АИ-92-ийг их хэмжээгээр захиалан аж ахуйн нэгжийн нөөц бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл ирэх саруудын нөөцийг зургадугаар сард бүрдүүлэхээр ажиллан бүх компаниуд татан авалтын хэмжээгээ нэмэгдүүлэн орж ирсэн вагонцистернүүд Улаанбаатар төмөр замын өртөөнүүдэд зогсож байна. Тухайлбал зөвхөн Толгойт өртөөнд л гэхэд Шунхлай ХХК, НИК ХХК, Ойн бирж ХХК, Магнайтрейд ХХК, Петрохаан ХХК , Лекс ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн нийт 231 орчим вагонцистерн зогсож байна. Нөхцөл байдал ийм байсаар байхад дотоодын өртөөнүүдийн зам дээр саатсанаас монгол улсад түлшний хомсдол нүүрлэх нь гэсэн илт ташаа мэдээлэлийг санаатайгаар цацах шаардлага ашиг хэнд байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж