Яагаад гэвэл бусад сургууль, бусад байгууллагуудад сонголт байдаг бол шашны сургууль сонголт байдаггүй. Тиймээс хүүхдүүд шашны сургуулиасаа хасагдсан тохиолдолд өөр сонгоод суралцах өөр сургууль байдаггүй учраас тэнд үйлдэгдэж буй хүчирхийллийн болон бусад асуудлууд нуун дарагдсан байдалтай байгаа юм.
Энэ асуудалд хууль хяналтын байгууллагаас гадна нийгмээрээ, нийтээрээ анхаарч, эцэг, эхчүүд бүр илүүтэй чухалчилж хандах нь зөв. Бид өмнө нь гадаадад ийм асуудал гарч байсан талаар сонсож байсан. Энэ хэргүүд нууцаар үйлдэгдсээр байгаад олон нийтэд ил болохдоо хэдэн мянган хүн хамрагдсан, хэдэн мянган хүний эрх хохирсон байдаг. Монгол Улсад ийм асуудал гарч ирсэн учраас мөрдөх ажиллагааг сайн явуулж, таслан зогсоох ёстой.
Хамгийн чухал нь бидэнд хүнлэг, энэрэнгүй байхыг зааж, номлодог хүмүүс өөрсдөө хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь маш жигшмээр асуудал.
Тиймээс энэ чиглэлээр ажилладаг зөвлөхүүд, эмэгтэйчүүдийн холбооны нийгмийн зүтгэлтнүүд томоохон аян өрнүүлэхээр ажиллаж байна.