Украиныг сэргээн босгоход дэлхийн 400 компани тусална

Хуучирсан мэдээ: 2023.06.22-нд нийтлэгдсэн

Украиныг сэргээн босгоход дэлхийн 400 компани тусална

Украиныг сэргээн босгоход дэлхийн 400 компани тусална

Украины сэргээн босголтын бага хурал өчигдөр /2023.06.21/ Лондон хотод боллоо. Энэхүү бага хурлын үеэр дэлхийн 400 гаруй компани сүйрсэн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ амлав. Тухайлбал, “Citi”, “Sanofi”, “Philips” зэрэг компани гэрээнд гарын үсэг зуржээ.

Түүнчлэн Их Британийн засгийн газар Украинд үзүүлэх тусламжийн багцыг гаргасан байна. Үүнд, Дэлхийн банкны зээлийн түгжээг тайлах гурван тэрбум ам.долларын баталгаа, 240 сая фунт стерлингийн тусламж багтжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчлаад буцахдаа уг бага хуралд оролцсон. Тэрбээр Украины эрчим хүчний сүлжээ болон бусад чухал дэд бүтцийг шинэчлэхийн тулд 1.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Украиныг сэргээн босгохын тулд хөрөнгө босгох нь томоохон сорилт болоод буй. Засгийн газрууд энэ сорилтыг хөрөнгө оруулагчдын тусламжгүйгээр даван туулах боломжгүй юм. Дайн эхэлснээс хойш Украины сэргээн босголтод зарцуулсан нийт мөнгө 411 тэрбум ам.доллар болсныг Дэлхийн банкнаас гуравдугаар сард мэдэгджээ. Мөргөлдөөн даамжрах тусам энэ хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс ерөнхийлөгч Зеленский Зеленский “BlackRock” болон “JPMorgan” компаниудыг Украины хөгжлийн санд зөвлөхөөр элсүүлэхийг зорьжээ. Украины хөгжлийн сан нь төлөвлөлтийн шатандаа байгаа бөгөөд мөргөлдөөн дуусах хүртэл ашиглалтад орохгүй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж