Пёньян: Блинкенийг гуйлгын айлчлал хийлээ гэв

Хуучирсан мэдээ: 2023.06.22-нд нийтлэгдсэн

Пёньян: Блинкенийг гуйлгын айлчлал хийлээ гэв

Пёньян: Блинкенийг гуйлгын айлчлал хийлээ гэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд айлчилсан. Түүний айлчлалыг "гутамшигтай гуйлгын айлчлал" гэж Хойд Солонгосын олон улсын харилцааны шинжээч Жонг Ён Хак өчигдөр /2023.06.21/ хэлжээ. Мөн энэ айлчлал нь Бээжинд шахалт үзүүлэх гэсэн АНУ-ын бодлого бүтэлгүйтсэний илрэл гэж үзэж байна. 

"Хоёр улсын харилцаа муудсан нь АНУ-ын эдийн засагт хүн цохилт болсон тул нөхцөл байдлыг намжаах зорилгоор Блинкен Хятад руу ниссэн. Сөргөлдөөн нь урьд өмнө байгаагүй цэргийн мөргөлдөөнийг өдөөж болно. Эхлээд өдөөн хатгачихаад дараа нь үзэл бодлын зөрүүтэй байдалд хариуцлагатай хяналт тавих тухай ярих нь АНУ-ын увайгүй байдлын илрэл юм. Блинкений айлчлал бол Хятадад шахалт үзүүлэх бодлого бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрсөн өдөөн хатгагчийн гутамшигт гуйлтаас өөр юу ч биш" гэж Жонг Ён Хак хэлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Хятадад айлчилсан юм. Энэхүү айлчлалаар хоёр улсын харилцаанд томоохон дэвшил гаргаж чадаагүй ч гэлээ харилцаагаа тогтворжуулахаар тохиролцов. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж