“Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ

“Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ

“Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” ХХК-ийн Тосон үйлдвэрт ажиллалаа.

Тус компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш нөхөн сэргээлтийн бодлогыг эн тэргүүнд баримталж, Тосон үйлдвэрээ нөхөн сэргээлтийн сургалтын бааз болгон хөгжүүлжээ.

2001 онд 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулж 2011 онд гадаргын усны нөөцөд бүртгүүлсэн байна. Энэ нуур цурхай, зэвэг, алгана зэрэг таван төрлийн загастай, нугас, хун, галуу, дэглий зэрэг найман зүйлийн усны шувууд зусдаг, цэвэр усны анализатор гэгддэг ондатр амьдардаг.

Мод үржүүлгийн газартаа 400 гаруй мянган мод үржүүлснээс 300 мянга гаруйг нь тарьж, ургуулан, ойн долоон төгөл байгуулсан байна.

Мөн мод тарьж, ургуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг дэмжин 100 гаруй мянган мод бэлэглэж, хандивлажээ.

Уул уурхайн нөхөн сэргээлтэд дуслын усалгааны системийг улсдаа анх удаа нэвтрүүлж, ХААИС-ийн “Инновац бизнес хөгжлийн төв”-тэй хамтран био нүүрсэн бортого хийх технологи ашиглан жилийн дөрвөн улиралд мод, бут тарьж, ургуулж байна.

“Монполимет” нь “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр 20 гаруй удаа шалгарчээ.

Эх сурвалж: president.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-22 192.82.72.136

Алттай шороог нь ухаж авч ашиглачихаад үлдсэн нүхэнд нь тогтсон хөрсний усыг нуур байгуулсан гээд байгаа нь өөрсдийгөө рекламдаж байгаа л хэрэг.Нуур гэдэг бол захруу нь хүн амьтан орж усанд орж ууж болох боломжтой байдаг.Энэ нуур гээд байгаа тогтсон ус бол хүн амьтан орвол живж үхэх аюултай учир анхааруулж пайз байрлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-06-22 64.119.27.145

Мэрэгжлийн байгууллагууд хянаж шалгаад зохих зөвшөөрөл олгосон ажиллагаа биз.Алт олборлолт хийх нь буруу юм уу. Алт хөтөлбөр гаргаж байгаад л олборлолт эхлэж байсан санагдах юм.Улсын санхүүжүүлэлт сайжруулах чухал арга хэмжээ биш юм уу.Модны үрслэггаргах сайхан санаачлага гаргажээ. Ийм зүйлийг шүүмжлэх бус дэмжих хэрэгтэй биз дээ.

Avatar

Нэргүй 2023-06-22 213.87.136.69

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-22 202.55.188.94

unur odoo uheh baih daa

Avatar

Нэргүй 2023-06-22 182.160.103.147

Kue mun saihan medee unshlaa. Hamt olond ni eruul enhiig husen eruue. Bayarlalaa.

Avatar

Нэргүй 2023-06-22 192.82.69.141

Нөгөө Зариг нь барьж идэх байх даа!

Avatar

Иргэн 2023-06-22 49.0.139.91

Их талархаж байна. Орон гэж минь сайхнаас сайхан байх болтугай:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж